Технологийн шинэ дэвшил хаана хүрэв

2016 оны 1 сарын 12

LG OLED зурагтууд CES 2016 үзэсгэлэн дээр

Фото: Steve Marcus / Reuters

Дэлхийн цахим  бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ бүтээмжүүдээ энэ сарын эхээр АНУ-ын Лас-Вегас хотноо болж өнгөрсөн Consumer Electronics Show 2016 (CES 2016) гэх өргөн цар хүрээтэй хэрэглээний  цахим технологийн үзэсгэлэн дээр танилцууллаа. Удалгүй худалдаанд гарч ирэх хамгийн сонирхолтой  технологи, гажетуудаас (англи хэлээр  gadget — эд зүйл, хэрэгсэл, төхөөрөмж) танилцуулья.

Нимгэнээс нимгэн LG телевизор

LG компани OLED-телевизоруудаасаа танилцууллаа. Энэ зурагтын зузаан нь дөнгөж 2,57 миллиметр.  Үүнийг хийхийн тулд инженерүүд бага хэлбэлзлийн дууны системийг нь  түүний доорх тусгай хайрцагт суулгаж өгчээ. Телевизор нь  WebOS 3.0 хангамжаар ажиллан 4K шийдлийг барьдаг бөгөөд хэрэглэгчид 65 ба 77 инчийн диагональтай  төхөөрөмжийг сонгох боломжтой гэнэ.  Үнийн хувьд 65 инчийн диагональтай зурагт 10 мянган ам.доллараас доошгүй үнэ байх бололтой.

Тэр чигтээ уян хатан дэлгэц

LG Display нь зөвхөн нэг мм-ийн зузаантай, хуйлж болох 18 инчийн OLED дэлгэцийн ямар байх анхны хувилбарыг  танилцуулсан юм. Органик гэрлийн диодуудыг хөгжүүлснээр үүнийг хийх боломж  гарч ирсэн юм. Тэдний тусламжтайгаар, уян хатан пластик дэлгэцнээ дүрс дамжуулах ажээ. Ойрын ирээдүйд 65 инчийн телевизийг хүртэл киногоо үзээд хуйлаад тавьж болно хэмээн  LG компанийн орлогч захирал амлав.

Зорчигчийн дрон

Хятадын Ehang компани энэ онд нэг хүний суудалтай  EHang 184 нисдэг дронуудыг (англ. drone — хэдгэнэ, ажилгүй этгээд, хүнгэнэх) худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Энэ нисгэгчгүй аппарат нь 200 кг-ын жинтэй, 23 минутын  нислэг хийж, цагт 100 км-ын хурдтай. Дроныг газраас эсвэл бүхээг дотроос нь таблетийн тусламжтайгаар удирдаж болно. Бүхээг нь салхивчийн системтэй ба интернэттэй холбогдсон, уншиж болох гэрэлтүүлэгтэй. АНУ-ын иргэний нисэх хүчний холбооны алба зөвшөөрсний дараа  тэр аппаратыг 200-300 мянган ам.доллараар зарахаар компани төлөвлөж байгаа аж.

Дрон EHang 184

Фото: Gene Blevins / Zuma / Global Look

Таблеттай хөргөгч

Samsung хаалганд нь 21,5 инчийн сенсорын дэлгэц байрлуулсан гэрийн хөргөгчийг үзэсгэлэнд авчирчээ. Зурагт нь Tizen хангамжийн хөтөлбөрөөр ажиллана. Мөн интернетэд түүнийг холбож болно. Уг таблетаас зураг, мессеж илгээж болно.  Groceries от MasterCard гэсэн программаар  гэртээ хоол хүнс захиалах ажлыг тэр бас хийж чадна. Ийм хөргөгч  энэ хавраас худалдаанд гарах гэнэ.

Хөргөгч-таблет Samsung

Фото: Gene Blevins / Zuma / Global Look

Дугуйгаар илүү хялбар аялах боломж

Garmin компанийн Varia Vision бодит дүрс зургийн төхөөрөмж нь унадаг дугуйчны нүдний шилэн дэх дэлгэц юм. Гажет нь хүний зүрхний цохилт, даралт зэргийг хянахаас гадна  явах замыг гаргаж, аюулаас сануулна. Төхөөрөмжийн нэг талд байрлах сенсорын бичил тачпадаас (англ. touchpad: touch — хүрэх, pad — дэр) түүнийг удирдана. Зайны цэнэг нь найман цагийг бүрэн даадаг. 2016 оны эхний улиралд худалдаанд гараад 400 доллараар зарагдах ажээ.

Нарны гриль

Ухаалаг гриль GoSun Stove энэ үзэсгэлэнгийн хүрээнд Hardware Battlefield уралдаанд оролцсон юм. Компани нь өөрөө грилийн нарны эрчим хүчээр ажиллах хэд хэдэн хувилбарыг санал болгож байна. Тэдний ихэнх нь 550 градус хүртэл 10-20 минутын дотор халж чадна. Нарны гэрлийг барин халдаг  бортого дотор хоол нь байх юм. Грилийн үнэ нь 279 - 749 долларын хэлбэлзэлтэй.

Нисдэг оригами

Израилийн PowerUp компани   хэдэн жилийн өмнөөс цаасаар хийсэн авсаархаг дрон бүтээхээр хөрөнгө цуглуулж иржээ. CES 2016 үзэсгэлэн дээр PowerUp компанийн тэргүүн Шай Гойтейн нисгэгчгүй бичил FPV төхөөрөмжийн сүүлчийн хувилбарыг танилцуулжээ. Түүнийг  Wi-Fi-гаар смартфоноос удирдаж болох аж. Тэр цаасан нисдэг төхөөрөмжийн  камерийн дамжуулсан  зургийг хүлээн авдаг виртуаль дуулгыг компани бас бүтээсэн байв. Түүний үнэ нь 199 доллар байх гэнэ.

Глютен шалгагч

Nima нэртэй 6 Sensor Labs клмпанийн төхөөрөмж нь үзэсгэлэнгийн Hardware Battlefield уралдаанд түрүүлж, 50 мянган долларын  шагналыг авчээ. Гажет нь хоёрхон минутын дотор  хүнсний бүтээгдэхүүнд глютен бодис байгаа эсэхийг шалгана.  Хүнсний бүтээгдэхүүн, эм  шалгахад зориулагджээ. Nima төхөөрөмжийг одоо интернетын худалдаанаас 249 доллараар авч болох ажээ.

Ухаалаг цаг Casio

Casio компани идэвхтэй амралтыг эрхэмлэдэг хүмүүст өөрийн анхны  смарт-цагийг санал болгож байна. Цагнууд нь спорт загварынх шиг тэд ус, чийг, агаарын хэмийн хэлбэлзэл, механик эвдрэл, усны 50 метрийн гүний даралт зэргээс  хамгаалалттай.

Cмарт-часы Casio

Фото: Steve Marcus / Reuters

Casio WSD-F10 цаг нь Android Wear хангамжийн  программын сууртай бөгөөд хоёр дэлгэцтэй. Нэг нь цагийг нөгөө нь бусад мэдээллийг дамжуулдаг. Төхөөрөмж нь Wi-Fi, Bluetooth модультай бөгөөд түүнд нь зурхай, дижитал компас, даралтын хэмжүүр бий. Шинэ  цаг ирэх гуравдугаар сараас 500 ам.доллараар худалдаанд гарч ирнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27718
0 эможи
keyboard_arrow_up