Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгчдийн тоо эрчимтэй нэмэгдсээр байна

2015 оны 12 сарын 31

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүчин чармайлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор байгаль орчинд ээлтэй цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэх боллоо.

Тиймээс “Tesla Motor” компани цахилгаан автомашины салбарын цорын ганц тоглогч байхаа аль хэдийн болиод байна. Тухайлбал “Renovo” брэндийн “Coupe” автомашиныг онцолж болох юм. 1964 онд үйлдвэрлэгдэж байсан АНУ-ын “Shelby” брэндийн орчин үеийн хувилбар гэж хэлж болох энэхүү автомашин нь 500 морины хүчин чадалтай, 3.4 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах боломжтой.

Үүнээс гадна Их Британийн “Morgan” компанийн үйлдвэрлэсэн гурван дугуйт “EV3” загвар мөн салбарын гол төлөөлөгчдийн нэг болж байна. 45 киловаттын цахилгаан мотортой гурван дугуйт нь 240 км-ийн радиуст тохиромжтой гэж үйлдвэрлэгчид нь санал болгож байгаа аж.

Үүнээс гадна цахилгаан автомашины салбарт тэргүүлэгчдийн жагсаалтад “Аudi R-8” болон “Tesla Model X” загварууд багтаж байна. Тухайлбал “Audi R-8” загвар нь 3.9 секундэд 100 км/цагийн хурд авч, дээд тал нь 450 км хүртэл зам туулах чадвартай.

Харин “Tesla”-ийн “Model X” 100-400 км зам туулах хүчин чадалтай. Энэхүү загварын гол онцлог нь дээш өргөгддөг хаалга нь аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27320
0 эможи
keyboard_arrow_up