iPhone 6C дөрөвдүгээр сард худалдаанд гарч магадгүй

2015 оны 12 сарын 25

Ирэх 2016 оны дөрөвдүгээр сард Apple компани хэрэглэгчиддээ iPhone 6C эсвэл 7C утсыг танилцуулах тухай яриа улам эрчимжиж байна. БНХАУ-ын MyDrivers.com сайтад тавигдсан гэрэл зурагт Хятадын хамгийн том үүрэн телефоны операторын нэг China Mobile-ийн танилцуулгын хэсгийг харуулжээ. Тус танилцуулгад компани 2016 оны төлөвлөгөөгөө танилцуулж байв.

Харин iPhone 5C утаснаас ялгаатай нь хуванцар биш металл гадаргуутай байна гэжээ

Танилцуулгын баруун дээд буланд бичсэнээр “Дөрөвдүгээр сард эсвэл оны сүүлээр” болон “Ирээдүйн Apple iPhone 7C” гэжээ. Хэдийгээр энэ хоёр бичиг бүхнийг баталж чадахгүй ч гэсэн iPhone 6S утасны загварыг танилцуулах тухай анх яригдаж эхлэхэд Apple-ийг гурван төрлийн утас танилцуулна гэх мэдээлэл гарч байв.
 
Гэхдээ KGI-ын шинжээч Мин Чи Куогийн хэлснээр Apple компани 2016 оны арван нэгдүгээр сард дөрвөн инчийн дэлгэцтэй шинэ утас танилцуулах магадлалтай гэжээ.
 
Түүнчлэн Куо Apple компани хоёр сарын дотор энэхүү шинэ iPhone-оо 20-30 сая ширхгийг борлуулах боломжтой гэсэн юм. Мэдээж хэрэг хэмжээ нь жижиг учир хамгийн сүүлд гарсан технологийн дэвшлүүдийн нэг болох 3D Touch зэргийг өөртөө багтаахгүй аж.

MyDrivers.com сайтад тавигдсан гэрэл зураг
 
Харин iPhone 5C утаснаас ялгаатай нь хуванцар биш металл гадаргуутай байна гэжээ. Apple компани ийм жижиг утас үйлдвэрлэх тухай яриа гарсан шалтгаан нь iPhone 6 болон түүнээс хойшхи загваруудтай холбоотой.
 
4,7 инч болон 5,5 инчийн дэлгэцтэй том утаснуудаас илүүтэйгээр 2012-2013 онд гарч байсан 4 инчийн дэлгэц бүхий iPhone хэрэглэгчдийн таашаалд нийцэж байлаа.
 
Тийм ч учраас Apple iPhone 5S утсаа одоо ч борлуулсан хэвээр байгаа бөгөөд ирэх жилээс үйлдвэрлэлээ зогсоох тухай яригдаж байгаа. Тэгэхээр 2016 оны Apple-ийн жишиг утас болох iPhone 7 загварын хамт iPhone 6 болон түүнээс хойшхи загварууд зах зээл дээр үлдэж 4 инчийн дэлгэц бүхий утас байхгүй болно гэсэн үг.
 
Харин цоо шинэ 4 инчийн дэлгэцтэй, арай хямд загварын iPhone зах зээл дээр гарч ирэх магадлал өндөр.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27236
0 эможи
keyboard_arrow_up