Sony-ийн хүхрийн хольцтой батарей 40 хувиар удаан цэнэг барина

2015 оны 12 сарын 21

Литийн цахилгаан батарейны ачаар бид өнөөдөр гар утас, таблет, зөөврийн компьютер гээд бүхий л төхөөрөмжөө цахилгаан тэжээлд залгахгүйгээр ашиглах боломжтой болжээ. Тийм ч учраас өөр төрлийн батарейны технологийг тэгж ихээр хүсэмжлэхгүй байгаа биз.

Тэгвэл анх Литийн цахилгаан батарейг 1990 онд онд нэвтрүүлэхэд үнэмлэхүй үүрэгтэй оролцсон Sony компани одоо хүхрийн хольц бүхий батарей бүтээхээр ажиллаж байгаа гэж Nikkei мэдээллээ.

Ингэснээр батарейны цэнэг 40 хувиар нэмэгдэх аж. Гэхдээ нэг зүйлийг сануулахад 2000 оны сүүлээр хүхрийн хольцтой батарейг анх бүтээж эхэлж байжээ. Гэвч хүхэр богино хугацаанд задралд ордог учир өнөөдрийг хүртэл хэрэглээнд нэвтрүүлээгүй байгаа юм.

Тэгэхээр Sony компани задралын асуудлыг шийдэхээс нааш бас л зай хураагуураа худалдаанд гаргахгүй гэсэн үг. Үүнээс гадна Sony компани Магни болон хүхрийн хольц бүхий батарей бүтээхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл ч гарчээ.

Энэ нь өнөөдрийн бидний ашиглаж байгаа батарейнаас илүү удаан ашиглах төдийгүй үнийн хувьд ч хямд байх боломжтой юм байна. Sony эдгээр батарейнуудаа 2020 он гэхэд олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа учир утасныхаа батарейг одоохондоо битгий авч хаяарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27090
0 эможи
keyboard_arrow_up