iPhone 6 утасны загвар ил болжээ
2014 оны 5 сарын 10
Apple компани дараагийн ухаалаг гар утас болох iPhone 6-гийн мэдээлэл задарч вэб сайтуудаар цацагдаж эхэллээ. Нэг талаас харахад iPhone 6 нь саяхан зарлагдсан Nokia Lumia утастай төстэй болсон байна гэж үзэх хүн олон. iPhone 6 бүрэн шинчлэгдсэн бөгөөд илүү том хэмжээтэй, 4.7 инч, HD 1920 x 1080-pixel дэлгэцтэй болжээ. Том дэлгэцтэй учир кино үзэхэд маш тохиромжтой. Дэлгэцний доод талын мэдрэгч жижиг болсон нь дэлгэцийг илүү томруулж өгч байгаа юм. iPhone 6-г энэ намар албан ёсоор танилцуулах бөгөөд дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утсаар тодрох магадлалтай байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2648
0 эможи