Фэйсбүүк үл үзэгдэгч мессеж туршиж байна

2015 оны 11 сарын 17

Фэйсбүүк компани дараагийн шинэ үйлчилгээнийхээ туршилтыг Франц улсад явуулж эхэлжээ. Энэ бол тодорхой хугацааны дараа гэхэд, явуулсан мессеж хүлээн авагч болон илгээгчид харагдахгүй болох шинэ үйлчилгээ юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, мессеж илгээгдсэнээс нэг цагийн дараа гэхэд мессеж харагдахаа болих юм байна.

Уг үйлчилгээг одоогоор өргөн хэрэглэгдэж буй Snapchat аппликэйшнийг дуурайсан гэх мэт шүүмжлэл байгаа боловч 2012 онд Фэйсбүүк компани Poke нэртэй аппликэйшнийг нэвтрүүлж, өөрийн тохируулсан хугацааны дараа гэхэд явуулсан мессеж нь устах боломжийг нэвтрүүлж байсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26440
0 эможи
keyboard_arrow_up