Дээд хурдаар нь давхивал Дархан хүртэл 45 минут
Өнөөдрийн байдлаар Монголд 80 орчим Porsche байдаг аж. Үүнээс дөрөв нь Porsche Panamera загвар. Panamera үйлдвэрээс гарахдаа дээд хурд нь 305 км цаг байдаг бөгөөд Улаанбаатараас Дархан хүртэл засмал замаар 229 км туулна.
Тэгэхээр хэрвээ Panamera-гийн дээд хурдаар давхивал ердөө 45 минутад очно гэсэн үг юм.
Хэрэглэгчдийн дунд хоёр хаалгатай, ардаа хөдөлгүүртэй Coupe загвараараа алдартай Porsche 2010 онд Panamera загвараа худалдаанд гаргажээ.
Тийм ч учраас дөрвөн хаалгатай, урдаа хөдөлгүүртэй Sedan зах зээл дээр гарч ирсэн нь хүмүүст гэнэтийн бэлэг болсон юм.
Гэхдээ хүчтэй, явдал зөөлөн, үзэмжтэй учраас зах зээл дээр амжилт олсон. Хамгийн гол нь багтаамж ихтэй, дөрвөн дугуй зэрэг хөтөлдөг учир өдөр тутмын амьдралд хэрэглэхэд тун тохиромжтой юм.