Баяртай Chrome OS

2015 оны 10 сарын 30

Google компани Chromebook-тээ том өөрчлөлт хийх гэж байна.  Үйлдлийн систем болох Chrome OS-ыг нь Андроидтой нэгтгэх гэж байгаа тухай The Wall Street Journal нийтэлжээ.

Түүнчлэн Chromebook-ийг өөрөөр нэрлэж, Андроидод суурилсан өөр үйлдлийн системтэй болох аж. Google-ийн инженерүүд сүүлийн хоёр жилийн энэ төсөл дээр ажиллаж байгаа юм байна.

Харин төсөл дуусахад Chromebook цоо шинэ нэртэй болж, зөвхөн Андроид үйлдлийн систем дээр ажилладаг болно. Гэхдээ Chrome веб хөтчийг хэвээр нь үлдээх аж.

Хамгийн гол нь шинэ үйлдлийн систем суурин компьютер дээр хүртэл ажиллах учир хэрэглэгчид Google Play Store болон бусад аппликейшнүүдийг зөөврийн болон бусад төрлийн компьютер дээр ашигладаг болох юм.

WSJ-д бичсэнээр Google 2017 оныг хүртэл шинэ үйлдлийн систем, шинэ нэрний талаар зарлахгүй аж. Гэхдээ 2016 оны сүүлээр олон нийтэд танилцуулж ч магадгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26106
0 эможи
keyboard_arrow_up