Билл Гейтсийн 1999 онд хэлсэн ирээдүйн тухай 15 зөгнөл биелэсэн үү?
Билл Гейтс энэхүү зөгнөлөө 1999 онд "Business @ the Speed of Thought" номондоо бичжээ. Эдгээр 15 чухал зөгнөл харин биелэсэн болов уу?
No. 1: Үнэ харьцуулдаг вэбсайт
Зөгнөл: "Автоматаар үнэ харьцуулдаг үйлчилгээ хөгжинө. Зах зээлийн бүх салбарт хүмүүс вэбсайтууд руу орж хүссэн барааныхаа үнийг харьцуулж хамгийн хямдыг нь олж авах боломжтой болно."
Биелэлт: Та одоо Google, Amazon дээр хүссэн бараагаа бичиж үнийн харьцуулалт хийх боложтой.
No. 2: Мобайл төхөөрөмж
Зөгнөл: "Хүмүүс жижигхэн төхөөрөмж авч явж түүн дээрээ электрон бизнес, мэдээ мэдээлэл, онгоцны билет, мөнгөний зарлага гэх мэт бараг бүх зүйлийг хийх болно"
Биелэлт: Ухаалаг утас, ухаалаг цаг бусад зүйлс.
No. 3: Шуурхай төлбөр, онлайн санхүү, вэб ашиглан эрүүл мэнд сайжирна
Зөгнөл: "Хүмүүс онлайнаар төлбөр, санхүүгээ зохицуулж, эмчтэйгээ интернэтээр харьцана"
Биелэлт: Технологи эрүүл мэндийг сайжруулсан гэж хэлэхэд арай эрт. Гэхдээ эмч олоход хамаагүй амархан болсон. Түүний зөгнөсөн бусад зүйлсийг бид бүхэн өдөр тутамдаа хэрэглэж байгаа.
No. 4: Хувийн туслах болон эд зүйлс, тоног төхөөрөмж интернеттэй холбогдох
Зөгнөл: "Хувийн туслагч" хөгжинө. Танай хувийн туслах гэрийн тань мөн ажлын тань бүх төхөөрөмжтэй холбогдож, мэдээлэл солилцоно. Таны мэйл хаягийг шалгаж, хэрэгцээтэй мэдээлэл өгч, хийх хэрэгтэй зүйлийн чинь талаар сануулна. Дэлгүүр орох үед тухайн хоолонд ямар материал орох, хэрхэн бэлдэх талаар заавар өгч, үнэ, хугацааных нь талаар мэдээлэл өгнө."
Биелэлт: Google Now одоо ухаалаг мобайл туслах болж чадаж байна.
No. 5: Онлайнаар орон гэрээ хянах
Зөгнөл: "Тогтмол бичлэг хийж хэн танайд зочилж байгааг хянаж, танд мэдээлнэ"
Биелэлт: Dropcam гэрээ хянахад илүү хялбар болгосон. Уг компанийг 2014 онд Google 555 сая ам.доллараар худалдаж авсан.
No. 6: Нийгмийн сүлжээ
Зөгнөл: "Таны найз, гэр бүлийн хувийн вэбсайтууд хөгжиж хоорондоо чаталж, уулзалт товлох болно"
Биелэлт: Одоогийн Facebook.
No. 7: Автомат сурталчилгааны санал
Зөгнөлт: "Хүний сонирхолд нийцүүлж сурталчилгаа хийгддэг болно"
Биелэлт: Аяллын Expedia, Kayak сайтууд тухайн жуулчны мөнгөнд тааруулж тохирсон буудал, үйлчилгээг санал болгодог. Ман Google, Facebook гэх мэт сайтууд тухайн хүний сонирхол байршилд тохируулж сурталчилгаа харуулдаг.
No. 8: Спортын шууд хэлэлцүүлгийн сайт
Зөгнөл: "Спортын тэмцээн уралдаан үзэж байхдаа юу болж байгаа талаар шууд ярилцаж санал бодлоо хуваалцдаг болно"
Биелэлт: Олон төрлийн нийгмийн сүлжээ сайтууд үүний биелэл болсон.
No. 9: Ухаалаг сурталчилгаа
Зөгнөл: "Төхөөрөмжүүд ухаалаг сурталчилгаатай болно. Таны юу хүсч байгааг мэдэж танд зориулсан сурталчилгааг хийнэ"
Биелэлт: Бүх онлайн сурталчилгаа хүний үзсэн, авсан бараа, сонирхол дээр тулгуурлан хийгддэг болсон.
No. 10: Телевизүүд сайттай шууд холбоно
Зөгнөл: "ТВ гарч байхад үзэж байгаа нэвтрүүлгийг сайттай холбогдох болно"
Биелэл: Бараг бүх ТВ-нүүд шууд сайттай холбогддог болсон.
No. 11: Онлайн хэлэлцүүлгийн самбар
Зөгнөл: "Аль ч улс орны иргэд улс төр, нийгмийн байдал, улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг интернетээр хэлэлцэх болно."
Биелэлт: Бүх сайтуудын дор сэтгэгдэлээр дамжуулан хэлэлцүүлэг үүсдэг болсон.
No. 12: Сонирхолд тулгуурласан онлайн сайтууд
Зөгнөл: "Онлайн харилцаа байршлаар биш сонирхлоор нэгддэг болно"
Биелэлт: Бүх төрлийн мэдээллийн сайтууд мэдээллээрээ төрөлжиж, олон мэдээллийн сайтууд зөвхөн тухайн мэдээллийн дагуу нарийн мэдээлэл бэлддэг болсон.
No. 13: Төслийн менежментийн програм хангамж
Зөгнөл: "Төслийн менежерүүд онлайнаар нэгдэж төсөл дээр ажиллаж хэрэгцээтэй мэдээллээ авна"
Биелэлт: Маш олон төрлийн төслийн менежментийн програм хангамж энэхүү зөгнөлийн биелэлт болсон.
No. 14: Онлайнаар ажилд авах
Зөгнөл: "Хүмүүс өөрсдийн сонирхсон ажил мэргэжлээ интернетээс хайж, ажлын анкетаа өгдөг болно"
Биелэлт: LinkedIn, Монголын Biznetwork гэх мэт сайтууд энэхүү боломжийг олгодог.
No. 15: Бизнесийн харилцааны програм хангамж
Зөгнөл: "Компаниуд хийх төслийн тендерийг онлайнаар авч хийдэг болно. Том компаниуд шинэ хамтрагчдаа олоход хялбар болж үр ашигтай болно."
Биелэлт: Маш олон төрлийн төслийн програмууд зөгнөлийн биелэл болж байна.