Adidas гутлаа хэвлэдэг болно

2015 оны 10 сарын 08

 

 

Технологийн хөгжил бидний амьдралд өдөр тутам нөлөөгөө тэлж байгаагийн нэг жишээ гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж. Анх автомашины сэлбэг, хэрэгсэл хэвлэж байсан энэ давхарлах технологийн ачаар одоо бид бэлэг дурсгал байтугай бүрэн ажилладаг тийрэлтэт хөдөлгүүр хүртэл хэвлэж чадаж байна.

Тэгвэл спорт хувцасны зах зээлд олон жилийн туршлагатай Adidas компани Futurecraft 3D гэх үйлчилгээнийхээ концепцийг танилцууллаа. Энэхүү үйлчилгээний ачаар та яг өөрийнхөө хөлд таарсан, эвтэйхэн гутал хэвлүүлэх юм.

Гол санаа нь үйлчлүүлэгчид Adidas-ын дэлгүүр дээр очоод хөлөө сканердуулж, ширхэг мм-ийн зөрүүгүй гутал хэвлүүлнэ. Үүний ачаар размер таарахгүй байна гэдэг асуудлыг бүр мөсөн шийдэх аж.

Тэр ч бүү хэл та ямар ч загварыг хэвлүүлж болох учир авах юмсан гэж хүсдэг байсан ч болоогүй гутлаа хэвлүүлж болох юм. Түүнчлэн таны хөлийг олон талаас аваад Adidas-ын ажил дуусахгүй.

Харин тусгай гүйлтийн зам дээр гүйлгэж гүйж байхад, алхаж байхад яаж нугардаг, яаж гишгэдэг зэргийг бүгдийг нь сканердаж авах юм. Ингэснээр таны хөлд таараад зогсохгүй та бараг гутал өмсөөгүйтэй адил болно.

Гэхдээ компани энэ үйлчилгээг хэзээнээс нэвтрүүлэх тухай мэдэгдээгүйн дээр үйлдвэрлэл хэрхэн өрнөх тухай тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25646
0 эможи
keyboard_arrow_up