2020 он гэхэд өөрийгөө жолооддог такси үйлчилгээнд нэвтэрнэ

2015 оны 10 сарын 05

Өөрийгөө жолооддог машины уралдаанд шинэхэн өрсөлдөгч орж ирлээ. Гэхдээ тэд илүү том зорилго өвөртөлжээ.

Робот Такси компани 2016 оноос эхлэн өөрийгөө жолооддог машиныг такси үйлчилгээнд нэвтрүүлэх туршилтаа эхлүүлэх аж. Харин энэ туршилт амжилттай болбол 2020 он буюу Токиогийн зуны олимптой зэрэгцэн ямар ч хүний оролцоогүй машинууд такси үйлчилгээнд нэвтрэх юм байна.

Эхний туршилт Токио хотын өмнөд хэсэгт зорчигчдыг гэрээс нь хүнсний дэлгүүр буцаад гэрт нь хүргэх гэсэн замаар явж эхлэх аж. Компани DeNA гэх интернет болон ZMP гэдэг жолоочгүй машины технологи хөгжүүлж байгаа хоёр компанитай хамтран ажиллаж байгаа юм байна.

- Робот Такси сурталчилгаа -

Робот Такси компанийн эхний зорилго нь хөгшин настай хүмүүст хамгийн тохиромжтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх. Учир нь Япон улс дэлхийн хамгийн олон өндөр настантай улсын нэг бөгөөд тэдний амьдралыг бусдын оролцоогүйгээр шийдвэрлэх нэн тэргүүний асуудал болжээ.

Гэхдээ зөвхөн өндөр настнуудаар зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд Японд ирсэн жуулчид зэрэг хүмүүст зориулсан өөрийгөө жолооддог такси үйлчилгээ 2020 оны зуны олимпын нэг сонирхолтой үйлчилгээ болох нь.

Яг өнөөдөр бидэнд хэрэглээнд нэвтэрсэн өөрийгөө жолооддог машин байхгүй учир энэ зорилго биелэхгүй ч байж болох талтай. Жишээ нь Google компани гэхэд 2009 оноос хойш энэ технологийг хөгжүүлж байгаа хэдий ч одоогийн байдлаар эцсийн хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн хараахан гараагүй л байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25606
0 эможи
keyboard_arrow_up