Facebook “Таалагдсангүй” гэдэг товчтой болно

2015 оны 9 сарын 16

Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг тун удахгүй “Таалагдсангүй” гэдэг товчтой болно гэж мэдэгдлээ. Компанийн төв байранд болсон асуулт, хариултын арга хэмжээний үеэр Цукерберг ийм товч хэрэглэгчдэд бусдын зовлонг хуваалцахад хэрэгтэй гэжээ.

2009 онд анх “таалагдлаа” товч гарч ирснээс хойш хэрэглэгчид эсрэг товч нь хэрэгтэй байгаа тухай байнга санал тавьж байсан бөгөөд одоо анхны туршилт хийхэд бэлэн болсон аж.

Тиймээс Цукерберг “Хэрэглэгчид олон жилийн турш “Таалагдсангүй” гэдэг товч хэзээ гарах вэ? гэж асуудаг байсан. Харин өнөөдөр тун онцгой өдөр болж байна. Би албан ёсоор энэ товчийг бүтээхээр ажиллаж байгаа төдийгүй, тун удахгүй туршилтаар санал болгоно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

Гэхдээ энэ товчийг аливаа хэрэглэгчийн нийтэлсэн зүйлсийг бусад хүмүүс дургүйцлээ илэрхийлэхэд биш харин гунигтай, харамсалтай явдал тохиолдсон хүмүүст харамсаж буйгаа илэрхийлэхэд ашиглаасай гэж Цукерберг хүсэж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25186
0 эможи
keyboard_arrow_up