Google-ийн гар утасны шинэ төсөл
Ухаалаг гар утсыг бүтээгчид аргаа барж байгаа гэнэ. Учир нь ухаалаг гар утасны хүч, багтаамжийг нэмэгдүүлж, дэлгэцийн хэмжээ, чанарыг сайжруулсаар байгаад өөр боломж үлдээгүй бололтой. Ингээд зарим дизайнерууд өөр шинэ төслийг санаачлахаар шийджээ. Харин ямар ч нөхцөлд өөдрөгөөр ханддаг Google-ийнхэн ухаалаг гар утсанд ирээдүй байгаа хэмээн үзсэн байна. Зөвхөн арай өөр өнцгөөс л хандахад хангалттай гэнэ. Саяхан тэд "Ara" хэмээх шинэ утасны загварыг танилцуулсан байна. Энэ төслийн ялгарах гол онцлог нь "LEGO" тоглоом мэт өөрийн гараар утсаа угсрах явдал юм. Өөрийн хүссэн үедээ утасныхаа багтаамжийг өөрчилж, камерныхаа чанарыг өөрчлөх боломжтой юм байна.
Өнгөрсөн жил Голландын дизайнер Дэйв Хаккенс "Phoneblocks" хэмээх төслийг танилцуулж байсан аж. Энэ арга замаар тэрээр утасны ашиглалтын хугацааг уртасгах болосмжтой хэмээн үзэж байжээ.