НАСА ”Терминатор” маягийн материал бүтээжээ
НАСА-н Лэнгли Судалгааны Төвийн эрдэмтэд хэт халалт болон сансарын хог хаягдалтай мөргөлдсөн тохиолдолд хорoмын төдийд өөрийгөө сэргээх чадвартай материалыг гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэхүү судалгааны ажил нь 15 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд уг төслийг тус төвд дадлага хийж буй Мичиганы их сургуулийн оюутан ажил хэрэг болгож байгаа бололтой.
Хүний биед үүссэн шарх, гэмтэл эдгэрдэгтэй ижил зарчимаар ажиллах уг материал нь химийн аргаар секунд хүрэхгүй хугацаанд урсан очиж үүссэн нүх сүвийг бөглөж, нөхөн сэргэдэг байна. Үүний нууц нь Полимер гэх үндсэн найрлага нь халуунд хариу үйлдэл үзүүлж байгаад орших аж. НАСА-гийн эрдэмтэн Миа Сиочи "Сум тухайн материалыг нэвтлэх үед температур ихсэж байгаа юм" хэмээн дээрх туршилтын видеон дээр тайлбарлаж байна.
Хэдийгээр уг материалыг бүрэн хэрэглээнд нэвтрүүлэх болоогүй ч сансар судлал төдийгүй энгийн хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгээ НАСА-гийнхан бахархалтайгаар мэдэгджээ.