Робот хүний аминд хүрчээ

2015 оны 7 сарын 02

 Автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн үйлдвэрийн байранд робот хүний аминд хүрсэн ноцтой осол гарлаа. Энэ талаарх мэдээллийг компанийн баталгаажуулсан бөгөөд албан ёсоор тайлбар хийжээ.

Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр 22 настай хохирогч авто хэсгүүдийг хэлбэрт оруулдаг роботыг унтраах гэж байгаад амиа алджээ. Ажилтан роботыг унтраах гэж байхад робот түүнийг барьж аван төмөр хавтан дээр тавиад хэлбэрт оруулдаг үйлдлээ хийсэн байна.

Хохирогч эрэгтэй хүнд гэмтсэн бөгөөд удалгүй амиа алдсан байна. Компанийн зүгээс ажилтны нэрийг мэдээлэхээс татгалзжээ.

“Volkswagen” компанийн хэвлэлийн төлөөлөгч Хэйко Хиллвиг “робот зөвхөн программчилсан үйлдлээ л хийдэг тул буруу ажилласан нь хүний алдаатай үйлдлээс болсон хэмээн үзэж байгаа” гэжээ.

“Volkswagen” цөөн тооны хөнгөн жингийн роботуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг байна.

Осол гарсан үйлдвэр баруун Германы Франкфурт хотоос хойд зүгэт 100 км орчимд байршдаг аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23509
0 эможи
keyboard_arrow_up