Гурван минутад хавдрыг оношилно
2015 оны 6 сарын 18
Японы “MYTECH” компани эмнэлгийн боловсролын байгууллагуудтай хамтран өмөн үүг гурван минутын дотор оношлох технологи боловсруулжээ. Үүний тулд өвчтөний цусыг тусгай металл гадарга дээр байршуулж, хэт ягаан туягаар шардаг байна.
Энэ үед цус гэрэлтэх эсэх нь тухайн хүн хавдартай эсэхээс хамаардаг аж. Өмөн үү төрлийн өвчтэй хүмүүсийг хамруулан шинэ технологийг турших явцад оношийг гурван минутын хугацаанд тодорхойлж чадсан гэнэ. “Энэ технологийн тусламжтайгаар нэг дусал цусыг нь шинжилж, хорт хавдар болон ходоод, бүдүүн гэдэс, нойр булчирхайн хавдрыг эрт үед нь оношлох боломжтой ажээ. Ийм технологи өөр хаана ч байхгүй” хэмээн шинэ аргыг зохион бүтээгчдийн нэг Кацуюки Хасэгава өгүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23029
0 эможи