АНУ-д өөрөө явдаг ухаалаг машин бүтээжээ
2015 оны 5 сарын 13
АНУ-ын “Freightliner” компани жолоочгүй явдаг ачааны автомашин бүтээсэн байна. Энэхүү автомашин нь өөрөө өөрийгөө удирдаж чаддаг дэлхийн анхны ачааны тэрэг болж байгаа аж. Ухаалаг ачааны машиныг Невада мужийн хурдны замд явуулж эхэлжээ. “Freightliner Inspiration Truck” тэрэг нь хурдаа өөрөө тохируулж, зайгаа ч мэдэрнэ. Түүнчлэн түгжрэлийн үеэр урд яваа автомашины зайг мэдэрч, гэрлэн дохиод зогсч чадах юм байна. Ачааны тэргийг урд талын бамперт байрлуулсан радарын тусламжтай удирдах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21810
0 эможи