“Ухаалаг таваг” таны хоолны дэглэмийг тохируулна
Тун удахгүй таваг танд хоолныхоо талыг үлдээх хэрэгтэй гэж хэлдэг болох нь. Учир нь "Filty" компанийн бүтээл болох “Ухаалаг таваг” таны идэх гэж байгаа хоолны бүхий л мэдээллийг боловсруулах чадвартай.
Хэдийгээр үүнтэй адил үйлдэл бүхий “MyFitnessPal” гэх аппликейшн байдаг ч гэсэн таваг бүх мэдээллийг шууд боловсруулах чадвартай. Дүрс бичлэгт харагдаж байгаачлан аппликейшнийг дөнгөж ажиллуулмагц таны хоолонд хэр хэмжээний сахар, калори, нүүрс төрөгч агуулагдаж байгааг тодорхойлж байна.
Компани бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд 100,000 ам. доллар хүсэж байгаа бөгөөд яг одоогийн байдлаар 12,000 ам. доллар олжээ. Хэд хэдэн өнгөний сонголттой энэ бүтээгдэхүүн 2016 оны зун гэхэд 229 ам. долларын үнэтэй худалдаанд гарах юм байна.