Та хоол хийх шаардлаггүй болох нь
2015 оны 5 сарын 09
Лондонгийн Moley фирм, ОХУ-ын робот зохион бүтээгчдийн нэгдэл Марка Олейника хамтран дэлхийн хамгийн анхны тогооч роботыг зохион бүтээсэн аж. Энэхүү роботыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ Ганноверт болсон байна. Робот нь камерт бичигдсэн амьд хүний гарын хөдөлгөөнийг дуурайх чадвартай гэнэ.
Тогооч робот бэлтгэж өгсөн бүтээгдэхүүнүүдийг хольж, сонгино, амтлагч зэргийг нэмж хийн, хорин минутын дотор шөл бэлдсэн байна. Үүний дараа тогооч робот шөлийг аяганд аягалж, соус нэмж өгчээ. Одоохондоо робот ганц хоёр жороор хоол бэлтгэж сурсан байгаа бөгөөд зохион бүтээгчид роботыг худалдаанд гаргахдаа 2000 гаруй жор мэддэг болгохоор төлөвлөж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21397
0 эможи