Samsung Galaxy S6, S6 edge-г танилцууллаа
Саяхан Испани Барселона хотноо олон улсын CES электрон барааны танилцуулга уулзалт дээр Samsung компани өөрсдийн шинэ бүтээл болох Galaxy S6 , Galaxy S6 Edge хамтаар нь танилцууллаа. Шинээр гарсан тус утаснууд өөр өөрсдийн гэсэн өмнөх загварууд дээр шинэлэг технологи агуулсан байна.
Үндсэн Samsung - н загвараас илүү метал гадаргуутай дугуйрсан булантай болсон нь хальт харвал iPhone 6 - тай андуурахаар болсон сошиал ертөнцөөр "iSam S6" гэж хошигноод нэгэнт эхэлсэн юм. Samsung Galaxy S6 хувьд нэгэн шинэ давуу тал нь симээ хажуу талаас нь хийж болдог болсон.
Урд талын камер 5 MP 'Megapixel' ард талын камер 16 MP 'Megapixel' оптик дүрс тогтворжуулагчтай , авто фокус тааруулагч. 5 MP урд талын камер ƒ/1.9 өргөн хөшигтэй 43% илүү өргөн хүрээг хамарч зураг авна HDR автоматаар илэрлүүлэгчийн тусламжтай гэрэлтүүлэг тасалгааны гэрэл илүү мэдрэх чадвартай болсноос гадна харанхуй шөнө илүү сайн гэрэлтүүлэгтэй авах чадвартай аж.