LG G3 Family цуврал-сонирхол бүрт нийцэх ухаалаг гар утаснууд!

2015 оны 3 сарын 30

Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, дахин давтагдашгүй байдаг! Түүгээр үл барам ойрдотны хүмүүс, дурлалт хосуудын таашаал сонирхол ч таарч тохироод байдаггүй. Харилцан адилгүй хүсэл мөрөөдөл, төсөл төлөвлөгөө, ашиг сонирхол, төрөл бүрийн ажил мэргэжил нь янз бүрийн төхөөрөмж сонгож ашиглахыг санал болгож байдаг. LG Electronics компани нь хүн бүрийн хүсэл, таашаалыг харгалзан тооцоолсон ухаалаг гар утасны өргөн сонголтыг Танд санал болгож байна. Эдгээр утас нь Таны амьдралыг илүү сонирхолтой, улам тав тухтай, хавьгүй хөгжилтэй болгох юм. LG G3 Family шинэ цувралд хэн бүхний таашаалд нийцэх ухаалаг гар утаснууд байгаа!

Тэдгээрээс хамгийн түгээмэл хэрэглээтэй утас бол LG G3 хэмээх маш өндөр нягтралтай, 5,5 инчийн Quad HD дэлгэцээр (538 ppi) тоноглогдсон дэлхийд анхдагч ухаалаг гар ута сюм. Энэ утсыг ихэвчлэн уран зургийн дүрс бүхий өндөр чанартай ном хэвлэхэд ашигладаг. Энэ бол эрчимтэй үйл хөдлөл бүхий нүсэр кинонуудаар ачаалах юм уу сүүлийн үеийн хувилбарын тоглоомоор тоглох үедээ ч гэсэн Та 2560 х 1440 пикселийн ер бусын тод дүрс, өнгөний ялгаралд нь сэтгэл баясана гэсэн үг. Лазерын автомат тохиргоо бүхий 13 мегапикселийн камер нь тухайн объектын гэрэлтүүлгийн хүчин чадлаас үл хамааран тод сайхан зургийг хоромхон зуур авдаг.

Том дэлгэц, нэн нимгэн хэв загвар болон онцгой сайн камер нь боломжийн үнэтэйгээ хосолсноор LG G3 Stylus гар утас нь хамгийн гандан бууршгүй аялагчдын ч сонирхлыг татдаг. Энэхүү ухаалаг гар утас нь оюутнууд, багш нарын хувьд туслагч нь болж чадна. Патентлагдсан Rubberdium стилусын хүчээр 5,5 инчийн өргөн дэлгэцэн дээр янз бүрийн тэмдэглэл, таталбарыг ядах юмгүй хийж болно. QuickMemo+ үйлдэлтэй байхад дэлгэцэн дээрх гэрэл зураг, газрын зураг, интернет хуудас гэх мэт дурын дүрсэн дээр хэрэглэгч хуруугаараа чөлөөтэй зураглал хийх боломжтой. Стилус нь гар ажиллагаа болон гар зурагт зориулсан хэд хэдэн хавсралттай нийцэн ажилладаг. LG G3 Stylus бол төсөлзохион бүтээгчид болон зураач, уран бүтээлчдэд зориулсан цоо шинэ шийдэл юм.

Ухаалаг бөгөөд ашиглахад энгийн төхөөрөмжүүдийнхээ ажиллах зарчмыг үргэлжлүүлэн, орчин үеийн хэрэглэгчийн бүхий л эрэлт хэрэгцээг хангангаа LG компанийн зохион бүтээгчид олныг шагшуулсан LG G3-ын сайжруулсан хувилбар болох LG G3 Dual-LTE загварыг үйлдвэрлэн гаргасан юм. Энэхүү шинэ ухаалаг гар утас нь 32 Гб-ын дотроо суурилуулсан /суулгасан/ санамж, 3 Гб-ын үйлдлийн ой санамж, 2 Sim картаар тоноглогдсон бөгөөд тэдгээрийн нэг нь 2G сүлжээнд харилцахад зориулагдсан бол нөгөөдөх нь 2G / 3G / LTE дээр ажилладаг байна.    

LG G3 Mini бол олны дур булаасан LG G3-ын жижгэрүүлсэн хувилбар юм. 4,5 инчийн дэлгэц нь янз бүрийн кино болон 1280 х 720 пикселийн нягтрал бүхий өөр дүрс бичлэг үзэх боломж олгодог. Android 4.4.KitKat үйлдлийн хүчирхэг систем нь уг төхөөрөмжийн ажиллагааг гацаана гэж үгүй. LG G3 Mini-гийн 8 мегапикселийн камер нь лазерын автомат тохиргооны үйлдэлтэй болохоор үдшийн бүрэнхийд төдийгүй гүн харанхуйд авсан гэрэл зургууд ч бүүдгэр бус, тод сайхан гардаг. LG G3 Mini-гийн дэлгэцийн талбайг нүүрний удирдлагын самбартай нь харьцуулсан тоо хэмжээ 74,1% байгаа нь ухаалаг гар утаснууд дундаа хамгийн өндөр үзүүлэлт юм.

LG G3 цувралын гар утаснуудын хосгүй үйлдлүүд нь түүнийг улам тав тухтай хэрэглэх боломж олгож байдаг. Тухайлбал:

QuickMemo+ үйлдэл нь QuickMemo, Memo хавсралтууд болон янз бүрийн мэдээлэл, тэмдэглэлийг бичиж авахад эвтэйхэн, тэдгээрийг нийгмийн сүлжээнд байршуулахад зориулсан Тэмдэглэлийн дэвтэртэй байдаг.

Давхар цонх үйлдэл нь өргөн дэлгэцийг хоёр хувааснаар олон даалгавар зэрэг

гүйцэтгэх горимд тав тухтай, үр дүнтэй ажиллах боломж олгодог.

Ухаалаг товчлуур нь тухайн хүний текст бичих онцлогтой зөнгөөрөө зохицон дарагддаг учраас аль болохоор цөөн алдаатайгаар илүү түргэн ажиллах боломжтой.

Ганцхан хүрэлтээр зураг авах үйлдэл нь уг камерыг тохиргоо хийхийн зэрэгцээ

зураг авах боломжтой болгодог, үүний тулд дэлгэцийнхээ дурын хэсэгт ганц хүрэхэд л хангалттай бөгөөд ингэснээр хоёр үе шаттай ажиллагааг дэлгэцэнд ганц хүрэх үйлдлээр товчилдг.

Дохио зангаагаар зураг авах үйлдэл нь өөрөө өөрийнхөө зургийг амрахна бөгөөд энгийн чөлөөтэй авахад тусалдаг. Дополнительное удобство обеспечивают уникальные функции смартфонов серии LG G3: Камерын өмнө гараа зүгээр л атгаснаар зураг дарахын өмнөх 3 секундийн урвуу тооллыг эхлүүлнэ гэсэн үг.              

G цувралын ухаалаг гар утаснууд LG компанийн ноу-хау болох Knock Code™ хэмээх хосгүй үйлдлээр тоноглогдсон байдаг. Энэ нь ухаалаг гар утсыг түгжих хамгийн аюулгүй арга юм. Уг арга Танд үй олон боломжийн сонголтоос өөртөө тохирсон хувилбар бүхий код /түлхүүр/ оруулан төхөөрөмжийн түгжээг тайлах боломж олгодог. 80 мянга гаруй хувилбар байдаг байна!

###

LG Electronics компаний тухай

LG Electronics компани бол хэрэглээний электроник, хөдөлгөөнт холбоо, ахуйн техникийн зах зээлд шинэ технологийн зохион бүтээлт, үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхий даяар тархан байрласан 119 салбар офист нь 82 мянган ажилтан үйл ажиллагагаа явуулж байна. Тускомпанийнхудалдаанынийтхэмжээ 2014 онд 56 тэрбумам. доллар /59 их наяд солонгос вон/ болсонбайна. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance&, Air Solution болон Vehicle Components хэмээх бизнесийн дөрвөн салбар бүтцээс бүрддэг бөгөөд хавтгай дэлгэцтэй телевизор, үүрэн холбооны төхөөрөмжүүд, агааржуулагч, угаалгын машин болон хөргөгчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics компани нь 2015 онд Олон улсын электрон техникийн International CES® Innovations Awards наадмаас 41 шагнал хүртсэн байна.

LG Electronics Mobile Communications Company компаний тухай

LG Electronics Mobile Communications Company компани нь хөдөлгөөнт холбоо болон мэдээллийн салбар дахь дэлхийн тэргүүлэгч компани юм. LG нь тэргүүний технологи, шинэлэг дизайндаа түшиглэн дэлхий даяарх хэрэглэгчиддээ нэн оновчтой хөдөлгөөнт төхөөрөмж ашиглах боломж олгохуйц гар утаснуудыг үйлдвэрлэн гаргадаг. LG нь конвергент технологийг [1] хөгжүүлэн, зөөврийн тооцооны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахын зэрэгцээ загварлаг дизайн, оюунлаг технологийнхоо ачаар хөдөлгөөнт холбооны салбар дахь тэргүүлэгч байр сууриа алдалгүй хадгалж яваа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19833
0 эможи
keyboard_arrow_up