ХДХВ-ын шинжилгээг гар утсаар өгдөг болно

2015 оны 3 сарын 19

Аливаа өвчнийг оношлоход улам бүр хялбар болж байна. Саяхан Колумбын Их сургуулийн эрдэмтэд ухаалаг гар утасны тусламжтайгаар 15 минутын дотор ХДХВ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг оношлох шинэ технологи нээсэн байна. Одоогоор эдгээр өвчнийг оношлоход зориулсан машиныг 18 мянган ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэж байгаа бол эрдэмтдийн бүтээсэн шинэ технологи ердөө 34 ам.долларын үнэтэй байх гэнэ. “Science Translational Medicine” сэтгүүлд бичсэнээр эрдэмтэд Руандагийн 96 өвчтөнд энэхүү шинэ технологийн туршилтыг явуулсан бөгөөд шинжилгээний дүн лабораторид хийсэн шинжилгээний хариутай 92-100 хувь таарсан гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19406
0 эможи
keyboard_arrow_up