Нарийвчлал өндөртэй камер бүхий Vibe Shot Lenov

2015 оны 3 сарын 07


MWC 2015 буюу дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн үеэр Хятадын Lenovo компани шинэ ухаалаг гар утас Vibe Shot-ийг танилцууллаа. Металл, шил хослуулсан, оптик тогтворжуулах дэвшилтэт камертай энэ төхөөрөмж загвараараа ялгарч байгааг гар утасны зах зээлд өрсөлдөгчид нь тэмдэглэж байна. 6 линзээр 16 мегапиксель модультай, аливаа нэг биетийн зургийг авахад фокусаа хэт ягаан туяа мэдрэгчийн тусламжтай тогтоодог учир гэрэл гэгээ муутай, харанхуй, хурдан хөдөлгөөнт биетийн дүрсийг авахад тун тохиромжтой гэнэ. Үүнээс гадна энэ ухаалаг гар утас нь нүүрэн талдаа 8 мегапикселийн камертай юм байна. Snapdragon 615 цөмийн 8 процессортой, өөр дээрээ 32 гигабайтын санах ойтой, 5 инчийн дэлгэцтэй. Андройд 5,0 үйлдлийн системтэй энэ гар утсанд 2 сим суулгаж болох юм байна. Энэ гар утасыг 350 ам доллараар дэлхийн зах зээлд гаргах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18712
0 эможи
keyboard_arrow_up