Настнуудыг асардаг робот бүтээжээ

2015 оны 2 сарын 26

Японы хүн амын дийлэнх хувийг ахмадууд эзэлдэг болсон. 2060 он гэхэд тус улс одоо ажил хийж буй иргэдийнхээ тал хувийг алдана гэсэн тооцоо байна. Хүмүүс олон хүххэдтэй байхаас зайлсхийх болсноор ирээдүйд ахмадуудаа асрахад бэрхшээл тулгарна хэмээн япон эрдэмтэд санаа зовниж байна. Тэгвэл энэ асуудлыг шийдхэд туслахаар “Райкен тархи” шинжлэх ухааны хүрээлэн болон “Сүмитомо рико” хэмээх резин үйлдвэрлэгч компани хамтран сувилагч робот бүтээхээр туршиж байгаа аж. Япончуудын судалгаагаар ахмадын асрамжийн газрын сувилагч өдөрт дунджаар 40 удаа настнуудыг ор болон тэргэнцэр дээрээс нь өргөдөг гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18213
0 эможи
keyboard_arrow_up