Гар утсаар мессеж бичих шаардлагагүй боллоо
Microsoft компанийн Microsoft Band хэмээх ухаалаг бугуйвч зах зээлд гараагүй байгаа ч энэ бүтээгдэхүүний талаар зарим мэдээллийг дамжуулав. Ухаалаг бугуйвч нь дугуйн дээр хийж буй дасгалыг хянах, GPS-ийн тусламжтайгаар зам заах, зүрхний цохилт, зарцуулсан илчлэгийг заах аж. Мөн Wordflow хэмээх шинэ технологийг суулгаж өгснөөр бугуйвчнаасаа шууд мессеж явуулах, Cortana технологийг ашиглаж дуут мессеж илгээх боломжтой. Текст бичих товчлуураас гадна ирсэн зурвасыг хуруугаа хүргэхгүйгээр мэдээллийн самбар мэт гүйлгэж уншиж болох юм. Хамгийн сүүлд нь мэдээлэл цуглуулах хавтанг өргөтгөснөөр дасгал, нойрны мэдээллийг гар утас руу шууд илгээж болно. Өөрөөх хэлбэл, сайн, муу хэрхэн нойрссон талаарх мэдээлэлээ гар утаснаасаа харах боломжтой. Одоогоор Microsoft Band ухаалаг бугуйвч мэдээллээ Windows, Android утсанд илгээж бол удахгүй iOS үйлдлийн систем рүү илгээх чадвартай болох ажээ.