“Samsung” бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг буруу хийснээс борлуулалт нь буурлаа
“Samsung”-компани бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг буруу хийснээс ухаалаг зурагтынхаа борлуулалтыг навс унгах шахав. Өнгөрсөн мягмар гарагт гадаадын хэвлэлүүдээр “Samsung”-ийн ухаалаг зурагттай бол гэртээ юу хэлж ярихаа бодоорой. Учир нь, таны хэлсэн, ярьсан хувийн мэдээлэл онлайн орчинд хадгалагдан, гуравдагч этгээдэд хүрэхгүй гэх баталгаагүй гэсэн мэдээлэл цацагдсан юм. Зурагтны дуу хоолой таньдаг технологийг ашигласнаар таны хэлсэн үг, хувийн яриа зэрэг нь мэдээллийн санд хадгалагдан гуравдагч этгээдэд дамжихгүй гэх газаргүй хэмээн анхааруулсан юм. Хэрэглэгчдээ анхаарал болгоомжтой байлгах үүднээс өгсөн сэрэмжлүүлэг нь эцэстээ тус компанид сөргөөр нөлөөлж борлуулалтад ч нөлөөлж мэдэхээр болсон учир “Samsung” тэр дариу алдаагаа ухамсарлан залруулга гаргажээ. Хэрэглэгч хүсвэл зурагтныхаа удирдлагаар дуу хоолой таних программыг унтрааж болох учраас энэ зурагт огтхонч аюулгүй гэнэ.