Apple АНУ-ын түүхэнд анхны 700 тэрбум давсан үнэлгээтэй компани боллоо
Аппл компанийн үнэлгээ 710 тэрбум давснаар АНУ-ын түүхэнд хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээ нь 700 тэрбум давсан анхны компани боллоо. Анх олон нийтэд хувьцаагаа гаргаснаас хойш 50600% өсөөд байгаа нь энэ юм. Зөвхөн 2014 онд гэхэд үнэлгээгээ 64 хувь өсгөсөн уг компанийн амжилтыг захирал Тим Күүк "Хятадын зах зээлд хямд мобаил гаргах зөвлөгөөний эсрэг ажиллаж, өндөр үнэтэй ч чанартай аифон Хятадын хэрэглэгчдэд зарж чадсаных" гэж тайлбарлаж байна. Компанийн эрчим хүчний зардлыг бууруулахын тулд First Solar компанийн хамт 2900 акр газар нарны эрчим хүчний байгууламж барихаар 850 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ гэж мэдэгдсэн нь компанийн ирээдүйд итгэх итгэлд улам түлхэц өглөө. Ийнхүү Аппл компани манай улсын эдийн засгаас 70 дахин том, ОХУын эдийн засгийн гуравны нэгтэй тэнцэх аварга бизнес гүрэн болон өргөжиж байна.