Дэлхийн технологийн шилдгүүдийн CES 2015 ямар трэндүүдийг танилцуулав
АНУ-ын төдийгүй дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн нэг нь International CES юм. Энэхүү олон улсын шилдгүүдийн үзэсгэлэнг АНУ-ын Хэрэглээний цахилгаан бүтээгдэхүүний нийгэмлэгээс зохион байгуулдаг инновацийн үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн 1967 оноос хойш 49 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүрийн 1-р сарын эхэнд болдог юм.
Хамгийн анхны үзэсгэлэн тухайн оны зургадугаар сард Нью Йорк хотноо зохиогдож байсан бол 1978 оноос эхлэн Лас Вегас, Чикаго хотуудад зохиогддог болсон юм. Үүнээс хойш үзэсгэлэн дэлхийн технологийн чиг хандлагыг тодорхойлж байгаа билээ.
Энэ жил 28 чиглэлд бүтээлийг ангилсан бөгөөд шинээр Safe Driving чиглэл нэмэгдсэн нь технологийн төдийгүй хэрэглэгч бидний хэрэглээний чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ жилийн үзэсгэлэнгээр олны анхаарлын төвд байгаа 3D Printing салбарт Form 1+, Fuel 3D Scanner, NOD-T, The New 3Doodler бүтээлүүд шилдэг инновациар тодров. Үүний дотроос The New 3Doodler нь олон нийтээс санхүүжилт босгох замаар бүтээгдэж, 125,000 гаруй хувь борлогдсон нь шуугиулаад амжсан.
Giant TVs and quantum dots
Sony's ultra-thin TV
Mercedes-Benz concept car
Smartwatches
Virtual reality
Drones
High-resolution audio