“Самсунг форум 2015” Турк улсад болно
“Самсунг Электроникс” компани нь дэлхийн электрон барааны хөгжлийг тодорхойлно гэсэн зорилтыг нийт ажилтан, хувь нийлүүлэгчид, түншүүдийнхээ өмнө үргэлж тавьдаг.
Энэ ч утгаараа тус корпораци нь жил бүр “Samsung CIS Forum” буюу Европ, ОХУ, Төв Азийн орнуудыг төлөөлөн ажиллаж буй түнш, хэрэглэгч, хамтрагч нарынхаа дунд тухайн жилд гарах шинэ бараа, бүтээгдэхүүн, ирээдүйн хөгжлийн концепц, загварууд, техник, технологийн ололтууд, ид туршигдаж буй санаануудаа танилцуулдаг. Түүнчлэн, глобал бизнес төлөвлөгөөгөө танилцуулж, тухайн жилийнхээ эрхэм зорилгыг хамтдаа хэлэлцүүлдэг уламжлалтай юм.
2015 оны форум нь энэ сарын 13-14-нд Турк улсын Анталяа хотод зохион байгуулагдах гэж байна. Форумд Монгол улсаас “Нэкст Элетроникс”, “БСБ Сервис”, “Скайтел”, “Юнител”, “Ай Ти Зон”, “Саммит Компьютер Технологи”, “Номин Электроникс”, “Наран Эло”, “Термо Тех”, “Солар Стар” зэрэг 10 гаруй компанийн гүйцэтгэх удирдлагуудын төлөөлөл оролцох аж.
Тус форум нь 2014 онд Испанийн Малага хотод болж байсан бол 2013 онд Европын Монакагийн хаант улсад тус тус зохион байгуулагдаж байв.
“Медиа Групп” нь Самсунг форумын хэвлэл мэдээллийн түншээр хоёр дахь жилдээ сонгогдон ажиллаж байгаа бөгөөд манай цахим сайт та бүхэнд уг форумын талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
2014 оны Самсунг форумын талаарх мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгийг дараах холбоосоор орж үзнэ үү.
http://technology.time.mn/content/42069.shtml