“BMW”, “Volkswagen ” компани цэнэглэх станцтай боллоо

2015 оны 1 сарын 28

Цахилгаан автомашин бидний амьдралд аажмаар нэвтэрч байна. Энэ хэрэглээг дагаж цэнэглэх станцын бизнес газар авчээ. Тухайлбал, энэ салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг “Tesla Motors” компани хүчтэй өрсөлдөгчидтэй болжээ. “The Verge” сайтад бичсэнээр “BMW” болон “Volkswagen ” компани АНУ-д цахилгаан автомашин цэнэглэх сүлжээ станцаа байгуулахаар төлөвлөжээ. Улмаар энэ онд АНУ-ын хэмжээнд 100 орчим цэнэглэх станц нээх аж. Эдгээр цэнэглэх станц нь “BMW  I3”, “Volkswagen Golfe”  загварын цахилгаан автомашиныг 20 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэх гэнэ. Харин “Tesla Model S” загварыг 40 минутын турш цэнэглэхэд 80 хувийн цэнэг авдаг байна. Эх сурвалжаас үзэхэд, Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” болон “Volkswagen ” компани цэнэглэх станцныхаа сүлжээг өргөтгөхөөр “Charge Point”-тай хамтран ажиллахааро болжээ. Цэнэглэх станцыг цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв зэрэг газарт байгуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16639
0 эможи
keyboard_arrow_up