Дэлхийд тэргүүлэгч технологийн корпорациудын логоны хувьсал

2015 оны 1 сарын 28

Дэлхийн хэмжээний томоохон корпорациуд түүхэн хөгжлийн явцдаа технологийн болон үйл ажиллагааны шинэчлэлийг байнга хийж байдаг боловч өөрийн байгууллагын нүүр царай болсон логог тэр болгон өөрчилж шинэчлээд байдаггүй. Тэгвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийн корпорациудын логоны хувьслыг сонирхуулж байна.   

 

APPLE. Хамгийн анхны Apple-н лого 1976 онд бий болсон ба лого нь Нютон алимны модны доор суун таталцлын хүчийг нээж буйгаар дүрслэгдсэн байв. Тухайн жилдээ логогоо дахин өөрчилж  солонгон өнгөтэй хазсан алимны хэлбэртэй болгосон бол 2000 оноос эхлэн дан өнгийн логог өөрийн нүүр царай болгосон нь одоо бидний мэдэх Apple юм.

(Өнөөгийн лого)

ZTE. ZTE Корпораци нь 1985 онд байгуулагдсан ба анхны лого нь латин үсэг болон дундад улсын харилцаа холбоо гэсэн ханзнаас бүрддэг байжээ. Тус корпораци нь 30 жилийн турш анхны логогоо огт өөрчлөөгүй юм. Харин 2015 оноос эхлэн бйгууллагынхаа шинэ бодлого, чиглэлийн хүрээнд логогоо анх удаа өөрчлөн шинэчилсэн байна. Шинэ логоны дугараг хэлбэр болон цайвар цэнхэр өнгө нь компаний CGO /Cool-Green-Open/ шинэ философитой  нийцсэн ба эрч хүчтэй, хэрэглэгчийн амьдрах орчныг сайжруулах, байгальд ээлтэй технолгийг хөгжүүлэн, өргөн хүрээтэй сэтгэж, хамтран ажиллах боломжийг бий болгох гэсэн агуулгатай юм байна.

(Өнөөгийн лого)

SIEMENS.

Siemens корпораци нь 1899 оноос эхлэн өөрийн гэсэн логотой болсон. Анхны лого нь S болон H үсгүүдийг агуулж байсан ба энэ нь үүсгэн байгуулагч Siemens болон Halske нарын нэрний эхний үсэг байжээ. Уг бичилбэр нь 1973 он хүртэл хадгалагдсаар ирсэн ба тус онд  компани нэрээ илүү хялбар болгох үүднээс Siemens AG хэмээн нэрлэж байсан байна. Хамгийн сүүлийн хувилбар нь 1991 онд бий болсон ба одоог хүртэл компанийн үндсэн билэг тэмдэг болсоор байна.

(Өнөөгийн лого)

      

IBM. 1911 онд International Time Recording  болон Computing Scale компаниуд нэгдэн анхны албан ёсны IBM логогоо гаргажээ. Тухайн үеийн лого нь хэлбэрийн хувьд ойлгомжгүй байсан тул 1947 онд хэн ч харсан ойлгохоор IBM гэсэн бичилбэртэй логотой болжээ. 1956 онд бага зэргийн өөрчлөлт хийсэн ба хамгийн сүүлд 1972 онд одоо бидний мэдэх лого бий болсон байна.

MICROSOFT.

1992 онд Windows 3.1 дээр лого нь дөрвөн үндсэн цонхтой хар хүрээтэй, цонх бүр өөр өөр өнгөтэй, нисэж буй солир мэт  хэлбэртэй байсан.Windows XP гарах хүртэл буюу 2001 он хүртэл тус лого хэрэглэгдэж байв. Windows XP –тэй зэрэгцэн логогоо ч бас сольсон бөгөөд энэ лого нь илүү цэгцтэй болж, 4 өнгийн хөвсөн цонхноос бүрдсэн байв. Microsoft-ийн лого улам л энгийн болсоор байна.

(Өнөөгийн лого)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16638
0 эможи
keyboard_arrow_up