“iPhone” гар утсыг чагнадаг хэмээн мэдэгджээ
2015 оны 1 сарын 22
АНУ-ын Тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноудан дахин нэг нууцын зэрэглэлтэй материал задалсан тухай “www.internetfornews.com” мэдээлжээ. Тэрээр “Apple” компанийн үйлдвэрлэсэн “iPhone” гар утас АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу хэрэглэгчдийн яриаг чагнах тусгай программтай үйлдвэрлэгдсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн “Тагнуулынхан “iPhone” гар утас барьдаг бүх хүний яриаг чагнадаг. Засгийн газар энэхүү тусгай программын хариуд “Apple” компанид их хэмжээний мөнгө өгсөн, Би энэхүү мэдээллийг баталж чадна” гэсэн аж. Эдвард Сноудан удахгүй “iPhone” хэрхэн хэрэглэгчдээ тагнадаг байсан материалууд дэлгэхээ мөн мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16285
0 эможи