Хүн төрөлхтнийг урт наслахад туслах шинэ нээлтүүд

2015 оны 1 сарын 21

Техник технологи асар хурдаттай хөгжиж буй энэ үед ангаах ухааны салбарт ч олон гайхалтай нээлтүүд хийгдэж байна. Элдэв төрлийн өвчнөөс урьдчилан  сэргийлэх вакцинуудыг бүтээж, амжилттай эмчлэх үр дүнтэй эмчилгээ болон нөхөн сэргээх аргууд, өмнө нь боломжгүй мэт яригддаг байсан зүйлсийг бодит амьдрал болгосон гайхамшигт нээлтүүдээр дүүрэн байна.

Залуу насыг хадгална

Эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын мэргэжилтнүүдийн  араас замнахдаа, хөгшрөлтийн үйл явцад  чухал нөлөө үзүүлдэг химийн бодисыг залуу хүмүүсийн цуснаас олжээ. Шинжээчдийн гурван бие даасан хэсэг туршилтыг зэрэг хийсэн байна. Ой санамж, сэтгэцийн үйл ажиллагаа, булчингийн хүч тэсвэр хатуужлыг сайжруулахад уг бодис нөлөөлдөгийг судалгааны явцад тогтоожээ. Хөгшрөлтийг  буцаахад тусалдаг тодорхой бодисыг гаргаж авсан гэж хоёр хэсгийнхэн нотолж байна. Одоогоор амьтан дээр туршилт хийснээр бодит үр дүн нь гарах юм байна.

Хиймэл цус

Цус алдалтаас үүдэлтэйгээр амь насаа алдах тохиолдол элбэг тохиолддог байна. Үүнийг донорын цусаар шийдвэрлэхийг хичээдэг ч дэлхий бүхий л оронд  донорын цусны хангалттай нөөц бүрдэж чадахгүй, үргэлж дутагдалтай байдаг аж. Мөн хүн бүрийн дархлааны тогтолцооноос хамаарч хэдий ижил бүлгийн цус сэлбэсэн ч ноцтой хүндрэлүүд гарах нь элбэг байдаг байна. Тиймээс эрдэмтэд үүнийг бүх хүнд хийхэд  таардаг 0 бүлгийн цусны улаан бөөмийг бүтээж чаджээ. Эрдэмтэд ийнхүү нээлтэн дээрээ тулгуурлан цусыг хиймлээр үйлдвэрлэх аргыг судалж эхлээд байна. Тэдний судалгааны ажил амжилттай дуусвал донорын шаардлагагүйгээр цусыг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болох юм.     

Цус харвалтыг эмчлэх

Цус харвах нь аймшигтай өвчин бөгөөд байнга шахуу үхэлд хүргэдэг. Цус харвасан хун амьд гарсан бол, ихэнхдээ хөдөлмөрийн чадвараа алддаг. Энэ нь тарихны зарим нэг эд эс үхжиснээс үүдэлтэй байдаг байна. Өнөөдөр эрдэмтэд эмчилгээний шинэ арга олсон бөгөөд тодруулбал өвчтний тархинд эрүүл эс суулгаж өгөх арга юм. Харвалтын улмаас хөл гараа хөдөлгөж  чадахаа больсон өвчтнүүдэд уг туршилтыг хийхэд дөрвөн мөчөө хөдөдлгөж чадсан байна. Энэ нь цус харвасан олон сая хүний хувьд итгэл найдвар төрүүлж  эхлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16220
0 эможи
keyboard_arrow_up