Хятад “Apple” Энэтхэгийг “онилж” байна
2015 оны 1 сарын 21
Хятадын “Apple” гэгддэг “Xiaomi” компани 2011 оны наймдугаар сард анхны ухаалаг гар утсаа борлуулж, гурав хүрэхгүй жилийн дотор энэ салбарын, дэлхийн гурав дахь том үйлдвэрлэгч болсон. Бага өртгөөр хямд гар утас үйлдвэрлэж, дотоодын хэрэглэгчдийнхээ дунд итгэл олсон тус компани өдгөө хүн ам олонтой, хөгжиж буй орнуудын зах зээлд гарах төлөвлөгөөтэй байна. Тус компани одоо Оросын хэрэглэгчдийг “онилж” байгаа бололтой . Эхний ээлжинд Энэтхэгийн зах зээлийг сонирхож байгаа “ Xiaomi”-гийхан энэ сарын 28-аас тус улсад “Mi 4” гар утсаа 20 мянган рүпи буюу 320 ам.доллараар худалдах гэнэ. Тус компани өнгөрсөн долоо хоногт “ Mi Note” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16184
0 эможи