Дуугаар удирддаг ухаалаг утас худалдаанд гарна

2015 оны 1 сарын 20

Израйлийн зохион бүтээгч Одед Бен Дов хөгжлийн бэрхшээлтэй болон онцгой нөхцөлд ажилладаг хүмүүст зориулж гар оролцдоггүй, зөвхөн дуу хоолой, нүүр, царай таньж ажилладаг ухаалаг гар утас бүтээсэн байна. "Android" үйлдлийн “Sesame” хэмээх уг утсыг хэрэглэгч толгойгоо хөдөлгөн удирдахаас гадна дуудлага хийх хүлээж авахдаа чанга дуугаар тушаахад л болох гэнэ.

“Sesame” утас өнгөрсөн арванхоёрдугаар сард Америкийн “Verizon” компаниас гар утасны загвар, шинэ технологи бүтээгчдийн дунд явуулсан “Powerful answers” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн байна. Дуу хоолойгоор удирллаг утас ирэх гуравдугаар сард худалдаанд гарах бөгөөд таблетийг нь зургадугаар сард танилцуулахаар ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16105
0 эможи
keyboard_arrow_up