Эрчим хүч үүсгэгч гутал үйлдвэрлэжээ
2015 оны 1 сарын 16
Германы эрдэмтэд хүний хөдөлгөөнийг мэдэрч, эрчим хүч хуримтлуулдаг гутал зохион бүтээжээ. Гутлын уланд эрчим хүч хуримтлуулагч хоёр төхөөрөмж суулгасан байна. Энэ нь хүний биеийн температур болон хурдыг хянадаг ажээ. Ингэснээр хүний өсгий газар хүрэх бүрт үүсэж буй энергийг хуримтлуулах аж. Мэдээж хуримтлагдсан эрчим хүчийг тохирох электрон төхөөрөмжүүдэд нь ашиглаж болох гэнэ. Гутлын уланд байрлах төхөөрөмж нь эрчим хүчээрээ цэнэглэгддэг тул өөр цэнэглэгч шаардлагагүй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15936
0 эможи