Sony компани өөрийн ухаалаг утасны бизнесийг худалдана
![](https://websites.mn/arslan/assets/images/20150116/image_lхххх.jpg)
Японы Sony компани телевиз болон ухаалаг утасны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ухаалаг утасны бизнесээ худалдана гэдгээ Sony ХХК-ийн захирал Казуо Хираига мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “ Эдийн засгийн хямралтай үед манай компани бизнесийн том хоёр салбарыг зэрэг авч явах маш хүндрэлтэй байна. Эдийн засгийн энэ хүндрэл нь биднийг ийм шийдвэр гаргахад хүргэлээ. Энэ хэвээрээ удаан явбал Sony компани жилийн эцэст гэхэд 2 миллиард ам.долларын алдагдалд орж магадгүй. Тиймээс урьдчилан арга хэмжээ авах нь зөв гэж бодсон учраас тус шийдвэрийг гаргалаа.Хөрөнгө оруулалтыг татах, худалдааны түвшинг хөгжүүлэх үндсэн зорилго тавьж ажиллана" хэмээжээ. Сонирхуулахад Sony компанийн хувьд өнгөрсөн жилийн ажил бүрэн гүйцэж хийгдээгүй байгаа юм байна. Иймээс тус компани хувьд цаашид эдийн засаг болон санхүүгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Мөн Sony компани ирэх гуравдугаарт сард болох дэлхийн электрон барааны үзэсгэлэнгийн үеэр Xperia Z4 ухаалаг гар утасыг олон нийтэд танилцуулах аж. Хэрэв тус үйлдвэр зарагдах тохиолдолд тус утасны худалдаа хойшлогдож магадгүй юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)