Samsung Galaxy S6 худалдаанд гарна

2015 оны 1 сарын 16

2015 оны гурван сарын 2-5-ны өдрүүдэд Испанийн Барселона хотод "Mobile World Congress" олон улсын электрон барааны үзэсгэлэн болно. Энэ үеэр Samsung компани  Galaxy S6 утсаа албан ёсны танилцуулахаа мэдэгдлээ.  Энэ нь олон нийтийн дунд "Шинэ загварын онцлох юу байх бол" гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Харин  Samsung компани Galaxy S6 ухаалаг утасны техникийн шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр S6 нь хоёр төрлөөр худалдаанд гарах юм байна. Galaxy S6 эхний загварын хувьд дизайн талдаа илүү бол хоёр дахь загвар нь Note 4-тэй адилхан том дэлгэцтэй байх аж. Мөн TouchWiz UI программ нь шинэчлэгдсэн бөгөөд хоёр загвар хоёулаа Quad HD дэлгэцтэй байх юм байна. Эхний ээлжинд тус ухаалаг утсыг Европын орнууд,  Өмнөд Солонгост худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин бусад улс орнуудад  дөрвөн сараас эхлэн албан ёсоор худалдаанд гаргах юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15925
0 эможи
keyboard_arrow_up