Автомат орчуулагчийн тусламжтайгаар гадаадад аялахад төөрөхгүй

2015 оны 1 сарын 16

 “Google” компанийн шинэчилж сайжруулсан “Google Translate” программын гар утсанд зориулсан аппликэйшин нь дан ганц текст бус хүний яриаг сонсож орчуулагчийн үүрэг гүйцэтгэх болжээ. Тодруулбал, энэхүү аппликэйшн хүний яриаг сонсоод ямар хэлээр ярьж буйг автоматаар таньж орчуулдаг гэнэ. Үүнээс гадна  хэрэглэгчийн камераар  авсан зурагнаас текстийг олж, орчуулга хийхээр бүтээсэн байна. Ингэснээр гадаадад аялахад гудамжинд төөрөх, хаяг андуурах, зовлонгүй аж. Одоогоор уг аппликэйшн Их Британи, Франц, Герман, Итали, Португали, Орос, Испани хэлний хооронд орчуулга хийж чадах бөгөөд интернэтгүй орчинд ч ашиглаж болдгоороо онцлогтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15909
0 эможи
keyboard_arrow_up