Хүний биологийн хэмнэлийг зохицуулдаг цаг бүтээжээ
Умард Солонгосын Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн эрдэмтэд биологийн цаг зохицуулдаг нүдний шил бүтээжээ. Автомат зохицуулагч систем бүхий уг авсаархан нүдний шилний хүрээнд хүний биологийн цагийн мэдээллийг дамжуулдаг, мөн унтаа болон сэрүүн байх үеийн хэмнэлд нөлөөлдөг ногоон өнгө цацруулдаг LED гэрэл суурилуулсан байна.
Нүдний шил нь нойрыг зохицуулж, амьдралын мөчлөгийн дагуу биологийн хэмнэлийг өөрчлөх боломж олгоно. Бас нойргүйдэх болон мэдрэлийн өвчнөөр шаналж буй хүмүүст өвчнөө эмчлэх эсвэл эм хэрэглэлгүйгээр биеийн байдлаа 3-7 хоногийн дотор сайжруулахад туслах ажээ.
Зөөлөн ногоон өнгө нь хэрэглэж эхэлснээс эхний хагас цагийн дараа хүнд таатайгаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байна. LED гэрэл нь тархины бие организмын дотоод цагийг зохицуулдаг хэсгийг өдөөж идэвхжүүлдэг байна.
Биологийн цагийг зохицуулдаг нүдний шилийг биологийн хэмнэлээ хурдан өөрчлөх шаардлага гарсан, олон улсын тэмцээнд оролцож буй тамирчид болон холын аялал сонирхогчид ашиглахад тохиромжтой аж.