"Youtube"-ийн бичлэгийг 360 хэм эргүүлдэг болгоно

2015 оны 1 сарын 08

Видео бичлэгийн хамгийн арвин сантай Youtube.com цахим хуудас ирэх сараас 360  хэмийн буюу панорам үйлчилгээтэй болох гэнэ. Тус сайтыг эзэмшдэг Google компани чухам ямар шинэчлэл хийх гэж буйгаа энэ сарын сүүлчээр танилцуулах юм байна.

Панорам видео нь үзэгчидэд илүү бодит мэдрэмж төрүүлдэг.  Өөрөөр хэлбэл, үзэгч бичлэг үзэж байхдаа өөрөө камер барьсан зураглаачийн дүрд хувирч, бичлэг дээрх бүхнийг илүү өргөн хэмжээгээр, хүссэн талаасаа харах боломжтой болдог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15303
0 эможи
keyboard_arrow_up