Toyota нууцаа дэлгэж байна

2015 оны 1 сарын 07

Японы Toyota концерн өөрийн үйлдвэрлэлийн нууцаа дэлгэж эхэлжээ. Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн хамгийн томд зүй ёсоор тооцогддог энэ компани ойролцоогоор 5000 орчим патентаа олонд дэлгэж байгаа бөгөөд зохион бүтээгчид болон өрсөлдөгчид нь түүнийг огт үнэгүйгээр таван жилийн турш ашиглаж болно гэнэ.

  Toyota концернийн удирдлага энэхүү үйлдлээрээ устөрөгчийн хөдөлгүүр зохион бүтээхэд ойртуулж байгаа шинэ нээлтүүдийг өдөөн хатгахад чиглэгдэж байгаа бололтой.

Энэ чиглэлийн салбарт японы эрдэмтэд ихээхэн зүйл хийж байгаа бөгөөд 2013 онд Токиод болсон автосалон дээр “Мирай” хэмээх устөрөгчийн элементүүдтэй анхны седан танилцуулагдаж байсан билээ.

Шинэ үеийнхэнд зориулагдсан автомашины хөдөлгүүрийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүд дараагийн алхмаа компанийн үйлдвэрийн цехээс гадуур хийх болно гэдэгт Toyota найдаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15229
0 эможи
keyboard_arrow_up