Mark X GRMN Limited Edition танилцуулагдлаа
Тоёота компани Марк Х загварын GRMN Limited Edition-г танилцууллаа. Энэ нь Марк Х Concept загварын үйлдвэрлэх хувилбар нь болж худалдаанд гарч байгаа бөгөөд өөрчлөлтөнд доорх зүйлсүүд хамаарна. Үүнд шинэ урд гупер, хар өнгийн хажуугийн толь, карбон файбер материалаар хийсэн дээвэр, багаажин дээрх салхи зүсэгч, 19 инчийн хайлшин обуд зэрэг зүйлс багтаж байгаа бол салонд шинээр спорт руль, спорт суудал, карбон файбер оруулга, илгэн оруулга, хар болон улаан өнгийн чимэглэл оруулгийг оруулж өгчээ. Улмаар кузовын бат бэхийг сайжруулж, өндөр чадвартай тоормозны системийг, спорт пүрш, амортизатор, LSD дифференциал суурилуулж 3.5 литрийн V6 хөдөлгүүрээс 321 морины хүч болон 380 Нм эргүүлэх хүч гаргах чадалтай болгожээ. Уг хөдөлгүүрийг 6 шатлалт механик хурдны хайрцагтай холбож өгсөн нь дрифтер залуусын сонирхолыг татах бүтээл болж чаджээ. Үнийн хувьд 36700 евро бөгөөд ердөө л 100 ширхэг үйлдвэрлэгдэх юм байна.