2014 оны шинжлэх ухааны супер нээлт, технологийн дэвшлүүд

2014 оны 12 сарын 25

Өнгөрч буй онд шинжлэх ухааны салбарт гарсан онцлох амжилтуудыг нэрлэж байна.
 

05455c41f0cd1519original
f0cc9b02e9c4c3d1original
1. Дэлгүүрт ажилладаг робот

 

    Японы харилцаа холбооны “Softbank” компани “Пеппер” нэртэй ухаалаг роботыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Хүмүүсийн ярианы 80 хувийг бүрэн ойлгох чадвартай уг робот нь “Nestle” компанийн Япон дахь салбарын кофег үйлчлүүлэгчдэд танилцуулна. Мөн үйлчлүүлэгчидтэй тоглож, асуултанд хариулах чадвартай. 120 см өндөртэй роботын цээжин дээр интерактив таблет суурилуулжээ. Энэхүү таблетын тусламжтайгаар кофены машины тухай сонирхсон асуултанд хариулж, хамгийн шилдгийг нь сонгоход тусална. 

d78586b8c0bcfbe6original

 

2. Гар утсаа 30 секундын дотор цэнэглэх боломжтой болжээ

 

Израйлийн “StoreDot” компани таны гар утсыг 30 секундын дотор цэнэглэх төхөөрөмжийг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг Тель-Авив их сургуулийн судалгааны бүтээлээс сэдэвлэн зохион бүтээжээ. Эрдэмтэд судалгааны явцад илэрсэн амино хүчил, био химийн бодисоор нано талстыг гаргаж авчээ. Энэхүү нано талст бодисыг гар утасны батерей зэрэг төрөл бүрийн хэрэгсэлд ашиглаж болохыг тогтоосон байна. Тамхины савны хэмжээтэй жижиг хэрэгслийг гар утасныхаа батерей байрлаж буй хэсэгт наалдуулж, цэнэглэдэг аж. 
 
5dc1b32b0d30e081original


3. Клонийн аргаар хувилсан нохой эрдэмтдийг маргалдуулж байна

Солонгосын эрдэмтэд анх удаа Их Британийн үүлдрийн нохойг клонийн аргаар хувиласнаа зарлав. Эрдэмтэд 12 настай Винни нохойны тулгуур эсийг клонийн аргаар хувилж, удмын сангийн мэдээллийг нь хуулбарласан байна. Нохой гадна төрхөөрөө өмнөхтэйгөө яг ижил боловч зан авирын хувьд өөр гэнэ. Учир нь , эцэг эхийнх нь генийн мэдээлэл адилхан боловч эхийн хэвлийд бүрэлдэх явцдаа зан чанар нь өөрчлөгддөг байна. Тиймээс өмнөх шигээ шинж чанартай болох магадлал өндөр тул мөнгөө дэмий үрсэн ажил болдог гэнэ. 
 
74ebdd4ad3b42b3original
4.     Эртний хүмүүс хар арьстай, цэнхэр нүдтэй байсныг тогтоожээ


Эрдэмтэд Испаниас олдсон 7000 мянган жилийн настай эртний хүний генийг судалжээ. Ингэхэд эдгээр хүмүүсийн арьсны өнгө Африкчуудтай төстэй хар бараан боловч Европчуудтай адилхан цэнхэр нүдтэй байсныг тогтоолоо. Энэ хүмүүс нь мезолитийн үеийн анчид бөгөөд тэд газар тариалан эрхлэх эхлэлийг тавьсан гэж үздэг. Өнөөгийн Европ хүмүүсийн генид Африкиас удамшиж ирсэн нөсөөт бодис байгааг гэдэг тогтоосноороо хамгийн гайхалтай юм. Харин Африк гаралтай хүмүүсийн генид өөрчлөт орж, Европчуудтай адилхан цэнхэр нүдтэй болсон нь гайхшрал төрүүлж байна. 

c7db28527f2b8085original
 
5. Хүний арьсыг лабораторит ургуулж байна

 

Их Британийн Хатан хааны нэрэмжит коллежийн эрдэмтэд хүний тулгуур эсийг ашиглан, арьсыг лабораторит ургуулах туршилтыг амжилттай явуулж байна. Тулгуур эсийг ургуулах туршилтыг өмнө нь хийж байсан ч хүний жинхэнэ арьстай яг адилхан байлгахад ихээхэн саад учирч буйг эрдэмтэд мэдэгдсэн юм. Учир нь арьсыг чийгшүүлж, нянгаас хамгаалж байдаг эпидермикийн давхаргыг хиймлээр ургуулахад төвөгтэй байжээ. Тиймээс уг давхаргыг орлуулахын тулд тулгуур эсийг нарийвчлан судалж, арьсыг илүү их чийгшилтэй байлгах аргыг олжээ. Ингэснээр төрөл бүрийн арьсны өвчтэй хүмүүст туслах боломжтой юм. 

14862c9b5018f196original

6. Эрдэмтэд стресс хүнээс хүнд халддаг болохыг сануулж байна
 

Бусад хүмүүсийн стресс бидэнд шууд нөлөөлдөг болохыг эрдэмтэд сануулж байна. Тэр ч бүү хэл телевизээр таагүй зүйл үзэхэд кортисол хэмээх стрессийн гормон ялгаруулж байдгийг Германы эрдэмтэд нотолжээ. Судалгаанд оролцсон хүмүүст биелүүлэхэд хүнд даалгавар оноож, ярилцлага авахаар замаар зан чанарын өөрчлөлт, үйлдлийг нь ажигласан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын зөвхөн таван хувь нь стресээс ангижирч, тайвширч эхэлсэн ажээ. Оролцогчдын 30 хувь стресстэхдээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд харгис хэрцгий эсвэл эмгэнэлтэй видео үзүүлэхэд кортисол гормоны хэмжээ 24 хувиар нэмэгддэгийг тогтоожээ. 

4116ad1649fec718original

7. Сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ 


    Сав шилжүүлэн суулгуулсан 36 настай Швед эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ. Анагаах ухааны салбарт дэлхийд анх удаа ийм амжилт гаргаснаар үргүйдэлтэй хүмүүсийн хүүхэд төрүүлэх найдвар улам бүр нэмэгдэж байна. 1775 кг жинтэй төрсөн хүүгийн биеийн байдал сайн байгаа ажээ. Уг эмэгтэй төрөлхийн савгүй төрсөн боловч өндгөвчнийх нь үйл ажиллагаа хэвийн болохоор өндгөн эс ялгаруулсан ажээ. Савгүй төрөх эмгэг шинээр мэндэлж буй 4500 охин тутамд нэг тохиолддог. 


8. Шумуулнуудын генийг өөрчилж хумхаа өвчинтэй тэмцэнэ
 

Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд шумуулнуудын генийг нь өөрчилж, хумхаа өвчний тархалтыг бууруулах шинэ арга олжээ. Шумуулнуудын 95 хувь эр хүйстэй төрдөг бөгөөд зургаан үеийн дараа эмэгтэйчүүд улам багасдаг байна. Эрдэмтэд I-PpoI хэмээх ферментийг шумуулнуудад суурилуулжээ. Энэ фермент нь эр бэлгийн эс боловсрох явцад X хросомтой хавсарч, хромосын ДНК-г хувиргахад нөлөөлдөг ажээ. Үүний үр дүнд, эр бэлгийн эсүүд X хросомтой эвцэлдэх боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл, эм шумуулнууд цөөн төрж, хумхаа өвчний тархалт багасна гэсэн үг. 2012 онд хумхаа өвчнөөр 627 мянган хүн нас барсаны дийлэнх нь Африк хүүхдүүд байжээ. Хумхаа өвчний шимэгч хорхойнууд нь эмэнд тэсвэртэй учир 3,4 сая хүн халдвар дахин авах эрсдэлтэй байгаа ажээ. 

9.  Хуванцар савыг дахин хэвлэж болно

Ekocycle хэмээх 3D  хэвлэгчийг ашиглан хуванцар савыг дахин ашиглах болжээ. Хүмүүс өдөрт хэдэн зуун сая хуванцар савыг хэрэглэж, хог хаягдал болгож байгаа энэ үед уг машинаар өөрийн хэрэгцээндээ тохируулан аяга, сав, бугуйвч, гутал зэрэг төрөл бүрийн эдлэл хийх юм. Өөрөөр хэлбэл, хуванцар ундаа савыг материалаа болгож хэрэгцээтэй зүйлсээ хэвлэнэ гэсэн үг. Мөн уг машинаар хэвлэх эдлэлийнхээ өнгийг тохируулах боломжтой. 

10. Эртний Египетчүүд одоогийнхтой адил зүрх, судсаар өвчилдөг байжээ

Орчин үеийн тохилог амьдралын хэв маяг артерийн судас бөглөрөхөд нөлөөлдөг гэж буруутгадаг. Тэгвэл бидний эртний өвөг дээдэс хүртэл энэ төрлийн өвчнөөр шаналдаг байсныг эрдэмтэд тогтоожээ. 3000 жилийн өмнө амьдарч эртний Египет хүний муммиг судалж үзээд зүрхний өвчний байсныг нь олсон ажээ. Мөн зүрхний шигдээс, даралт харвах, судас нарийсах зэрэг өвчтэй байсныг бусад мумминуудаас илрүүллээ. 

11. 3D аргаар хэвлэсэн дэлхийн анхны машин

Urbee нь 3D аргаар хэвлэсэн дэлхийн анхны машин юм. Хоёр зорчигчийн суудалтай гибрид машиныг түлшинд хэмнэлттэй, хямд төсөр байхаар зохион бүтээжээ. Машины гадаад болон дотоод бүх эд ангийг 3D технологиор хэвлэсэн байна. 

12. Хорт хавдрыг устгадаг жимсийг нээжээ

Эрдэмтэд Австралийн Квинслендийн ширэнгэн ойн жимсний үрээс хорт хавдрыг устгах шидтэй эмийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх гэж байна. EBC-46 нэртэй уг эмийг лабораторит хулгана дээр шууд туршихад хүзүү, толгой, бүдүүн гэдсэн дээрх хорт хавдрыг устгах чадвар 70 хувь байгааг судалгааны ахлах, доктор Глен Боили онцолжээ. Туршилтын эмийг тарьснаас хойш таван минутын дараа хавдрын эргэн тойронд үзмэн ягаан өнгө гарч, хөхөрсөн мэт харагдсан байна. Ингээд 24 цагийн дараа харлаж, хоёр хоногийн дараа арьс нь гуужиж, хавдар нь унаад цэвэр арьс үлдсэн гэнэ. Ийм хурдан үр дүнгээ өгч буй нь эрдэмтдийг үнэхээр гайхшруулсан байна. Энэ ургамлын ид шид нь ердөө хүний өөрийн дархлааны системийг идэвхжүүлдэгтэй холбоотой ажээ. Гэхдээ EBC-46 эм хавдар бусад эрхтнүүдэд үсэрхийлж, газар авсан үед үйлчилдэг эсэх нь тодорхойгүй байна. 

13. Дөрвөн жил хэвтэрт байсан хүний нурууг хамрын эсээр эдгээлээ

Болгарын иргэн Дарек Фидыка 2010 онд хутгалуулсанаас болоод цээжнээс доошх хэсэг нь мэдээгүй болсон юм. Польш, Британийн эрдэмтдийн баг 40 жил хүлээсэн судалгааныхаа дүнг Даркеыг эмчилж, мэдэрлээ. Лондон коллежийн неврологийн хүрээлэнгийн профессор Жеофф Рэйсмэн судалгааг удирдаж, өвчтний хамарнаас “ensheathing” хэмээх үнэрлэх үүрэгтэй эсийг эмчилгээнд ашиглажээ. Эхний хагалгаар энэ эсийг хамарнаас нь авч, лабораторит ургуулсан байна. Хоёр долоо хоногийн дараа түүнийгээ сээр нурууны холбоосонд шилжүүлэн суулгаж, хутгалуулах үед тасарсан эдийг нь орлуулжээ. Эрдэмтэд 500 мянган эстэй ажиллахын тулд тусгай материал ашигласан гэнэ. Мөн өвчтний шагайнаас мэдрэлийн эдийг нь авч сээр нурууны холбоосонд үүссэн 8 мм зайг нөхжээ. Тасарсан судас, шөрмөсийг буцаан холбоход мэдрэлийн эдийг ашигладаг байна. 

590973main_20110922-lcrd-lrg

14. Сансарт мэдээлэл дамжуулах лазерын гэрэл

НАСА-ийн эрдэмтдийн нээсэн лазерийн гэрлийг ашиглан сансарт мэдээлэл дамжуулах нээлтийн талаарх мэдээллийг хүргэе.  Анх 2013 онд лазерийн гэрлийг ашиглан сансар руу мэдээлэл илгээх туршилт хийж үзэхэд лазерийн гэрэл 10000 км хүртэл тусч, мэдээлэл дамжуулж байжээ. Сүүлийн 50 жилийн турш сансар судлалын хүрээлэнгүүд радио долгионоор мэдээлэл солилцож хоорондоо харилцдаг байсан бол ийнхүү лазерийн тусламжтайгаар сансарт мэдээлэл түгээх боломжтой болсон нь 2014 оны шинжлэх ухааны шилдэг нээлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм. Ингэснээр радио станци шиг үезэлийг тааруулан хоорондоо холбоо тогтоох гэж цаг үрэхгүйгээс гадна секунд тутамд мэдээлэл дамжуулах ач холбогдолтой юм. Лазерийн гэрэл ашиглан мэдээлэл дамжуулах системийг НАСА-ийн сансрын хөлгүүдэд 2017 оноос эхлэн нэвтрүүлж эхлэх гэнэ.

photosynthesis-unleashed_28812


15. Мөрөөдлийн эрчим хүч 

 Мөрөөдлийн эрчим хүч буюу фотосинтезийг өдгөө амьдрал ахуйд хэрэглэгдэх бодит нөхцөл бүрдээд байна. АНУ, Их Британийн эрдэмтдийн хамтарсан баг үр тариаг хурдан ургуулж, богино хугацаанд их ургац хурааж авах шинэ арга олжээ. Тэд номин ногоон өнгөтэй нэгэн төрлийн замгаас гаргаж авсан энзимийн тусламжтайгаар фотосинтез буюу нарны эрчим хүчийг аливаа амьд организм химийн энерги болгон хувиргах явцыг түргэсгэх туршилт хийсэн нь амжилттай болсон. Энэ бол яахын аргагүй 2014 оны шинжлэх ухааны шилдэг ололтуудын нэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14623
0 эможи
keyboard_arrow_up