Google ирэх оны эхээр жолоочгүй машинаа турших гэнэ
![](https://websites.mn/arslan/assets/images/20141223/d34af924c580a8c0original.jpg)
АНУ-ын Google компани өөрсдийн үйлдвэрлэсэн жолоочгүй машиныхаа туршилтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай мэдээллээ. Тус компанийн вэб хуудаст нийтлэгдсэнээр “Крисмасын амралтыг машины туршилтынхаа бэлтгэлд зориулна. Шинэ жил гараад хойд Калифорнийн зам дээр та бүхний нүдний өмнө туршилтаа хийх болно” хэмээн бичжээ. Гэхдээ техник нь ямар төвшинд байгаа талаарх тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Google ирэх жилийн тавдугаар сард жолоочгүй машиныхаа загвар болон хөгжүүлэлтийн төлөвлөгөөг танилцуулж байсан билээ. Тухайн үед жолоочгүй машины төслийг удирдаж байсан Крис Урмсон гэх эрхэм “Туршилтын загварын машинд маань хааз, тоормос аль аль нь байхгүй. Байх ч шаардлагагүй. Бидний хөгжүүлсэн программ болон мэдрэгч бүх л үйл ажиллагааг гүйцэтгэх болно” хэмээн тайлбарлаж байсан юм. Ямартай ч, тус компани шинэ он дөнгөж гараад туршилтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болсон бололтой.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)