“KFC”-ийн эзэмшигч нь “Yum! Brands” компани
Дөрвөн жилийн дараа “KFC” (Kentucky Fried Chicken) алдрын оргилдоо хүрч, хөгшин хурандаа компаниа хувийн хөрөнгө оруулагчдад худалдахаар шийдэв.
Хэлэлцээрийн нөхцөлөөр тэр 2 сая ам.доллар бэлнээр авч компанийн төлөөлөгчийн албан тушаалдаа (брэндийн нүүр царай) үлдэхээр болж жилд 250 мянган ам.долларын төлбөр авахаар болжээ. Түүний үүрэг хэвлэлийнхэн, үйлчлүүлэгчид болон ажилтнуудтайгаа уулзах зэрэг өмнө нь хийж яваагүй удирдлагын маркетинг байлаа.
Харлэнд Сандерс 1980 онд 90 насандаа бурхны оронд залрав. Сүүлийн жилүүдэд тэр өөртөө ихэд санаа тавьж, аялал жуулчлалаар явж, гольф тоглон, эхнэрийн хамт “Claudia Sander`s Dinner House” рестораныг ажиллуулж байлаа. Харин “KFC”-ийн хувьд тэр урам хугарч итгэл алдарчээ. Учир нь шинэ эзэд нь хямд үнэ, бэлтгэх хурдны хойноос хөөцөлдөн шарсан тахианы чанарын хувьд буулт хийсэн байна. Гэвч хурандааг нас барснаас хойш компанийн түүх унтраагүй юм.
Түүгээр ч барахгүй нэгэн үе компанийг алдарт “Pepsi.Co” эзэмшиж байв. Харин өнөөдөр “KFC”-ийн эзэмшигч нь “Yum! Brands” компани болоод байна. Дээрх рестораны сүлжээ өнөө үед дэлхийн 50 гаруй оронд салбараа нээн ажиллуулж байна. Дэлхий даяар нийт 24 мянган ажилтан албан хаагчтай. Өнгөрсөн жилийн орлого 500 сая гаруй ам.доллар болжээ. Компани “Грийнпис”-тэй үнэхээр ноцтой асуудалтай байгаагаас гадна, хүмүүс шарсан хуурсан хүнс ямар хортой болохыг ойлгодог болжээ. Тэр өөрсдийн эрүүл мэнд, гадаад төрхөө анхаардаг болсноос “KFC”-д ирэх нь цөөрөв. Тэгээд ч компанийн логонд байгаа хурандаа Сандерс тэр үеийн билэгдэл болж байсан бол өнөөдөр түүний талаар мэдэх хүн хэд билээ.