Apple-ийн анхны компьютерийг дуудлагаар худалджээ

2014 оны 12 сарын 17

Дэлхийд технологийн чиглэлд тэргүүлэгч пүүсийн Apple 1 бүрэн ажиллагаат компьютерийг дуудлага худалдаан дээр 365,000 ам.доллараар худалджээ. Энэ нь Apple-ийн хамтран үүсгэн байгуулагч Стив Жобс 1976 онд өөрийн гражаасаа худалдсан гэх цорын ганц төхөөрөмж юм. Өдгөө алдарт пүүсийн анхны Apple 1 компьютер дэлхий дээр 50 хүрэхгүй цөөн тоотой байгаа юм. Хэдий ховор, үнэ цэнэтэй ч гэлээ уг компьютер Christie-гийн дуудлага худалдааны танхимд үнэлэгдсэн 400,000-600,000 долларын үнэд хүрсэнгүй. Өнгөрөгч 10 дугаар сард Хенри Форд байгууллага эдгээр компьютераас нэг ширхгийг худалдан авахдаа 905,000 доллар зориулсан билээ. Apple 1 хэмээх тус пүүсийн анхны компьютерийг 1970-аад оны үед анхны үүсгэн байгуулагчид болох инженер Стив Возниак, Стив Жобс нар өөрсдийн гараар бүтээж байсан юм. Тухайн үед шинэхэн үйлдвэрлэгдсэн Apple 1 нь 666.66 доллараар зарагдаж байжээ. Уг компьютерийг бүтээх ажлаа санхүүжүүлэхийн тулд Жобс өөрийн VW машиныг, Возниак тооцоологч машинаа 500 доллараар зарж байсан гэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14140
0 эможи
keyboard_arrow_up