Удахгүй хүний зүрхийг хэвлэн гаргах боломжтой

2014 оны 4 сарын 11

АНУ-ын Кентукки муж улсын “Louisville”-ийн их сургуулийн эрдэмтэн Стюарт Вилиямс, 3-5 жилийн дараа хүний зүрхний эд хэсгийг гурван хэмжээст хэвлэх технологиор хэвлэн гаргах боломжтой болно гэж хэлсэн тухай “АР” агентлаг мэдээлжээ.

 

Энэхүү хэвлэж гаргасан зүрхийг цаашид 10 жилийн дотор хүний биед суулгахад шаардлагатай шинжилгээ судалгааны ажил бүрэн дуусах боломжтой байгаа аж. Дашрамд хэлэхэд Эрдэмтэн Стюарт Вилиямсын удирдсан судалгааны баг дээрх аргаар зүрхний хавхлагыг амжилттай бүтээсэн байна. Мөн хэвлэж гаргасан судсыг хүний биед суулгаж туршсан нь амжилттай болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1358
0 эможи
keyboard_arrow_up