“iPhone”-ий шинэ загварууд өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?

2014 оны 12 сарын 03
Технологийн салбартаа тэргүүлэгч “Apple Inc.” компаниас “iPhone” нэрийн анхныхаа ухаалаг гар утсыг 2007 онд танилцуулснаас хойш даруй 7 жилийг үджээ.

Энэ хугацаанд хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг нарийн мэдэрч хөгжүүлсэн шинэ үеийн дараах гайхалтай загваруудыг танилцуулжээ. Тэгвэл “iPhone”-ий өнөөдрийг хүртэлх шинэчлэгдсэн загварууд нь дизайны ямар ямар шийдлээр худалдаанд гарч байсныг харьцуулсан ийм нэгэн нийтлэлийг сонирхуулж байна.

iPhone / 2007 - 2008
Одоогоос долоон жилийн өмнө анх танилцуулагдаж байсан “iPhone”-ийг АНУ-ын зарим муж, үүрэн телефоны компаниудаас үеэ өнгөрөөж, хэрэглээнээс гарсан хоцрогдсон загвар мэтээр үздэг ч үнэн хэрэгтээ технологийн салбарт цоо шинэ хуудсыг нээсэн гайхалтай загвар болсон юм. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 700.000 ширхэг худалдаалагдаж байсан нэгдүгээр үеийн “iPhone” нь “Энэ бол дөнгөж эхлэл нь...” гэсэн уриатайгаар хэрэглэгчдэд хүрч байсан билээ.

iPhone 3G / 2008 - 2010
Өмнөх загвартай нь харьцуулахад камерын чанар сайжирч, “iPhone OS 2.0” шинэ үйлдлийн системтэйгээр худалдаанд гарсан энэхүү загвар нь хэрэглэгчдэд санаанд оромгүй үнийн санал цоо шинэхэн технологийг санал болгосон юм. Тал үнээр нь хоёр дахин илүү хурдтайг нь сонгох боломжийг бүрдүүлсэн “iPhone 3G” нь эхний долоо хоногтоо 1.000.000 ширхэг худалдаалагдсан байна. Мөн түүнчлэн ОХУ-д албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэлсэн анхны загвар нь болж байжээ.

iPhone 3GS / 2009 - 2012
“Apple Inc.”-аас гаргасан гуравдагч үеийн загвар болж хэрэглэгчдэд хүрсэн “iPhone 3GS” нь цоо шинэхэн батарей, үйлдлийн систем, процессор болон сайжруулсан 3MP камертайгаар худалдаанд гарсан билээ. Хамгийн их хүлээлт үүсгэсэн “iPhone”-ий анхны загвар нь бөгөөд гарсан эхний долоо хоногтоо 1.000.000 ширхэг худалдаалагдсан байна.

iPhone 4 / 2010 - 2013
2013 оноос үйлдвэрлэлийг нь зогсоогоод байгаа “iPhone 4” нь өмнөх загваруудаасаа хэд хэдэн шатыг ахисан шинэлэг хувилбар болсон юм. Удтал хүлээлгэсний эцэст 2010 оны зургаадугаар сарын 7-ны өдөр танилцуулж байсан энэхүү загвар нь “iOS 4.0” үйлдлийн системтэй болж шинэчлэгдсэн ба урдаа камертай, сайн чанарын буюу Ретина дэлгэцтэй болсон байна. Энэ нь гарсан эхний долоо хоногтоо 1.200.000 ширхэг худалдаалагдаж байжээ.

iPhone 4S / 2011 - 2014
Өмнөх загваруудаасаа дизайн хийцийн хувьд төдийлөн өөрчлөгдсөн зүйл үгүй ч үзүүлэлтийн хувьд эрс шинэчлэлийг хийсэн “iPhone 4S” загвар нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 4.000.000 ширхэг худалдаалагдсан эрэлт ихтэй загвар болж байсан билээ. “Apple Inc.”-ийн ижил төрлийн бүтээгдэхүүний борлуулалтыг эрс нэмж чадсан энэ загварт “iCloud”, “iMessage”, “Twitter” зэрэг аппликейшний шинэчлэгдсэн хувилбарыг багтаасан юм. Мөн түүнчлэн хэрэглэгчийн туслах “Siri” аппликейшнийг хөгжүүлсэн нь илүү онцгой болгосон байна.

iPhone 5 / 2012 - 2013
Олонх нь “iPhone 5”-ыг шинэ үеийн тав дахь загвар гэж үздэг ч дарааллаар нь авч үзвэл зургаа дахь шинэ үеийн “iPhone” юм. Өмнөх загваруудаас хамаагүй нимгэн бөгөөд хөнгөхөн болж өөрчлөгдсөн “iPhone 5” нь гарсан эхний долоо хоногтоо 5.000.000 ширхэг худалдаалагдсан амжилттай билээ. Камерыг 8MP болгож сайжруулсан ба энэ нь “SONY” компаниас камерыг нь хөгжүүлсэн “Apple Inc.”-ийн хоёр дахь ухаалаг гар утас болсон байна. Урьдчилсан захиалга нь өмнөх загваруудаас 20 дахин хурдтайгаар нэмэгдсэн нь ямар гайхалтай загвар болсныг гэрчилнэ.

iPhone 5S & iPhone 5C / 2013
Өнгө ба загварын олон сонголттойгоор танилцуулагдсан шинэ үеийн “iPhone 5S” нь 5С загвараасаа хэдэн зуун саяар илүү худалдаалагдсан байдаг. “iPhone 5C” загварыг хамгийн их хүлээлт үүсгэсэн “Apple Inc.”-ийн хямд өртөгтэй хувилбар болно гэж найдаж байсан ч үнийн хувьд “HTC One Mini”, “Moto X” зэрэг загваруудтай эн тэнцэхүйц өртөгтэй байсан юм. Эдгээр загварууд нь өмнөх “iPhone 5” загвартайгаа харьцуулахад илүү нимгэн, нарийвчлал сайтай дэвшилтэт технологийг шингээсэн шинэ үеийн долоо дахь загварууд болж гарсан юм.

iPhone 6 & iPhone 6Plus / 2014
Загвар дизайны хувьд эрс шинэчлэлийг хийж дугуйрсан хэлбэртэй болсон шинэ үеийн “iPhone 6 & iPhone 6Plus” загварууд нь есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн худалдаанд гарах билээ. Энэ нь өмнөх загваруудтайгаа харьцуулахад дэлгэцийн хэмжээ нь 4.7 инч / 5.5 инчийн “Ретина HD” болж өөрчлөгдсөнөөс гадна хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг нарийн мэдэрч хөгжүүлсэн цогц шийдэл бүхий төгс загвараар нэрлэгдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13125
0 эможи
keyboard_arrow_up