Хятад улаан дарсны хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байна

2014 оны 4 сарын 10

Олон улсын дарсны үзэсгэлэн худалдааны “Vinexpo” компани, Хятад улс өнгөрсөн онд 155 мянга 500 хайрцаг улаан дарс (нэг хайрцагт есөн литр дарс ордог) хэрэглэсэн нь Францыг ардаа орхин дэлхийн тэргүүн хэрэглэгч орон болсон гэж Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлсэн байна. Түүнчлэн Хятадын дарсны зах зээл 2008-2012 онд 430 хувь өссөн байна. “Vinexpo” Хятад улс 2017 он хүртэл улаан дарсны тэргүүн хэрэглэгч орон хэвээр байна гэж тооцож байгаа ба 2017 онд тус улсын улаан дарсны хэрэглээ 270 сая хайрцаг болох аж. Уг нь Хятад улс улаан, цагаан дарсны нийт хэрэглээгээр дэлхийд тавдугаарт ордог байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1300
0 эможи
keyboard_arrow_up